Таксич № 25
2013-10-11

Хоовон миний ээлжит баасан гарагийн тэмдэглэл нийтлэл хүрч байна. Амралтын өдрүүд тул архи сархад, зугаа цэнгэл болоод хэрүүл уруултай сэдвийг алгасан хүүхдийн хөгжилтэй инээд, бас шунал сэдлээ дарж явах талаарх нэг сонирхолтой яриаг буулгалаа. Таалал орштугай.

 5

1.Хоёр настай даа л авдаг байж

“Далай ээж” захын хойноос ээж, охин хоёр суулаа...Ойрхон явна даа, энүүхэн циркийн урд машин зогсдоггүй ээ гэж ээж нь зөөлөн асуулаа, би ч суу суу гэж найрсгаар хариуллаа.

 5

О: Ээж, та  дөрөв дээр дөрвийг нэм дээ

Э: /ээж/ Харин чи өөрөө нэмээд хэл дээ, хариуг нь ?

О: /охин / Найм

Э: Заа мундаг байна зөв, одоо  гурав дээр гурвыг нэм дээ

О: ... ээ мартчихжээ, ...би одоо гэхдээ сайн болно оо, сая сампин авахуулчихсан юм чинь

Э: мм маргааш багшаараа сайн заалгаарай за

О: Би тэгээд ялвал яахийн, медаль авах юм уу ?

Э: Ялаад л байвал медаль аваад л байна шт ээ

О: Ялахгүй бол яахийн

Э: ......

О: За яахав, ялаад л байхаас тэгвэл.. ээж тавхан настай хүүхэд медаль авбал яах уу ?

Э: Мундаг шт

О: Тэгвэл гуравхан настай хүүхэд ?

Э:  Бүүр мундаг штээ

О: Хоёрхон насай бол за бүүүр мундаг уу тээ ?

Э: Тиймээ, одоо дуугүй яв

О: .... би чинь 5 настай.... ёооё эрт хоёртой доо  л медаль авдаг байж, та эрт хэлэхгүй ...

 5

2.Аав худлаа, шөнө гэнэт хөдөө явчихдаг юм.

Дөрвөн замын уулзвараас гэр бүлийн хоёр, хүүхдийн хамт гараа өргөлөө.

Эхнэр хүүхдээ суулгасан залуу “за та хоёр шууд хариад амарчих, хайр би хойноос чинь удахгүй ээ гээд үлдлээ.

Арын суудалд эхнэр нь хүүгийн хамт суулаа.

6

Х: /хүү/ Ах аа та ямар хурдан яваад байна аа. Манай аав согтуудаа л ингэж нэг давхисийн тээ ээжээ

Э:/ээж/ кк дуугай яваа, хүү минь

Х: ... Ах аа доогуур яваарай, модны хоёроор явах бол нам гацна шүү

Т: Доогуур гэж хаагуур ?

Х: Доогуур ... ээж хэддүгээр эмийн сан билээ ?

Э: 25

Х: Тийн 25 дугаар эмийн сангаар өгсөөд Өргөө рүү яв за, тэгвэл хурдан даа

Э: Миний хүү өдөр ямар хоол идсэн?

Х: Мэдэхгүй ээ. Нэг бууз аарц .... Ээж, аав тэгээд хэзээ ирэхийн ?

Э: Одоо хүнтэй уулзчихаад, араас ирнэ шт ээ

Х: ... Аав тэгээд бас л гэнэт хөдөө явчихна даа ирэхгүй

Э: Юу гэж  дээ, сая удахгүй гэж хоёуланд нь хэлсэн биз дээ

Х: Харин хэлээд байна шт ээ, түрүүн тав дахь өдөр бас араас ирнэ гээд гэнэт хөдөө явчихаа биз дээ.. Эртээр Бабугийнд очиход бас ...би мэджийн даа, сайн мэдэж байна ирэхгүй, аав.

Э: За дуугүй яв ... гээд надаас санаа нь зовсон бололтой, толь руу хяламхийгээд цонх руу гадагш харлаа.

 6

3.Лизингийн машин пиг байна.

Нэг яаруу хүүхэн сууснаа бөглөрөөний тухай яриа эхлүүллээ.

6

Х: Бөглөө бол алга болно гэж байхгүй штээ ах тээ, гэхдээ машин авч унах бололцоо аймаар их болсон байгаа чинь бас нөлөөлөөд байгаа байхгүй юу

Т: Яаж, мөнгөтэй хүн их болсон гэж үү ?

Х: Эсрэгээрээ ах минь мөнгөгүй ч машин авч унаж боломж байгаа байхгүй юу, Захын хүн ажил хийдэг нийгмийн даатгалтай л бол  лизингээр машин аваад уначихаж байна шт.Тийм биз дээ.Одоо энд явж байгаа 10 машины ядаж 3 нь лизинг л байгаа даа.

Т: Тэр бас тийм байх шүү. Гэхдээ хүнийг одоо заавал бэлэн мөнгөөр ав, боль гэлтэй биш хэцүү л дээ

Х: Тийм л дээ, гэхдээ л бодох хэрэгтэй биз дээ

Т: Ингэхэд хүмүүс баасан гарагт баар буудал гээд их явдгийн, чи чинь харин овоо төрийн ордон мордон гээд ажил хэрэгч явж байна уу даа

Х: Ккк баар руу биш үү, тэнд чинь бас орой ажил өрнөнө штээ ах минь, та хүнийг дүгнэх дуртай хүн юм аа даа

Т: Чи ордонд ажилдаг юм биш биз

Х: Ажилладаг бол та яах гээв, айн ккк

Т: Өө гишүүд энэ тэрд гарт нь өгөх өргөдөл хүсэлт бас байна штээ

Х: Үгүй ээ, үгүй, гэхдээ Ордонд хүн танина шт, Үүнийг тэр гишүүнд өгчихөөрэй гэвэл аваад л өгчихнө шт ккк

Т: Зөвхөн гишүүдэд дуудлагаар нэг такси яваад байна гээд утас тараагаад өг л дөө

Х: Анн ккк, ах бас менежменттэй айн, тэд нар чинь гэхдээ тусдаа нууц хадгалдаг  жолоочтой шүү дээ ах минь. Гэхдээ та юу яаж бай л даа, одоо музей бий ш дээ. Байгалийн музей, тэрний яг эсрэг талд Номадсийн урд нэг ресторан байдаг байхгүй юу, тэрний үүдэн дээр шөнө оройдоо зогсчихож бай, за

Т: Кк найдвартай нэгэнтэй нь таарах уу айн

Х: Тэнд гишүүд бас их орж суудгийм аа

Т:Тийм үү

Х:Ордондоо ойрхон, тэгээд жижиг жижиг V.I.P өрөөнүүдтэй. Гэхдээ шур гээд л харагдаж үзэгдэхгүй гарчихна даа. Голдуу л жолоочтойгоо явж байгаа л доо. Цаадуул чинь одоо ер нь аягүй айдаг болцийн штээ. Түрүүчээсээ тэр янз бүрийн хэрэг аюул гараад байхад чинь.Тэр Номтойбаяраас өгсүүлээд,...тэр чинь угаасаа намтарыг нь уншвал ... за байз хэдэн оноос хэдэн оны хооронд гэдэг билээ, завсар гарцан байдаг гэдгийн

Т: Ямар завсар, сургуулиасаа гарцан гэж үү ?

Х: Үгүй ээ, яахав дээ гадаадад сурч байсан гэж байдаг. Гэхдээ сураагүй, өөр бас нэг аймаар газар байсан гээд байдгийн. Тэгээд одоо нөгөө хэцүү гаруудтайгаа зууралдаад тэрсэлдээд, Угаасаа тэгээд гайгүй хүмүүс чинь дэргэдээ нэг тийм рекет аймаар хүмүүсээр араа даалгадаг болцон гэсээн.

Т: За больё, чи би бүүр айлгачихлаа. Чи тэгээд нөлөө бүхий хүмүүстэй уулздаг юм бол намайг дуудаж таксигаар ав л даа. Ах нь хоол моол идэхгүй зүгээр л зөөж мөнгө хийнэ шт ээ.

Х: Тэгье л дээ, та гэхдээ саяхан төгссөн юм уу хаашаа юм. Баруун зүүнээ андуураад нэг л таксины жолооч биш дээ...гэхдээ та нөгөө цаас маас утас юм аа өг л дөө би ярья за ... за ингээд бууя.

 6

Ийм нэг айхтар сэргэлэн байрын царайлаг, залуухан хүүхэн яг л ордны ард буулаа даа. Таксинд нээрээ элдвийн юм л сонсох юм даа.

 6

3. Бид шуналаасаа болдог

100 айлын тэндээс нэг саарал хавтас цаас сугавчилсан, бор цувтай хүүхэн утсаар явангаа хайнгадуухан гараа өргөж байна. Авчлаа. Гэхдээ энэ хүүхэн тун сонирхолтой бодмоор зүйлийг богинохон замд дэлгэрэнгүй ярьсан тул бараг эхээр нь буулгалаа. Тогтож уншаарай.

 6

Х:Үл хөдлөхөөр юм хөөцөлдөх ч төвөгтэй юм аа. Би одоо дөрөв дэхөө явж байна. Нэг ирэхэд нь бүгдийг нь сайн хэлээд өгөхгүй, буруу ойлголцоод хэд хэд дахиж явдаг юм байна. Өө энэ буруу байна, өө тэгцэн байна гээд л ккк. Гэхдээ хэд хэд яваад хараад байхаар яалт ч үгүй юм аа, сайн ойлгоогүй миний л буруу байна лээ.

Т: Харин тийн, манайхан ч бас дураараа шууд юм аа бүтээчих гээд байдаг улс шүү

Х:Сая нэг хүүхэн бүр аймаар уурлаад, нөгөө ажилтных нь суудаг нөгөө тайлбар бичсэн  хаалтыг нь авч шидээд муухай гэж, уг нь хүүхдийнхээ юмыг авчих гээд байгаа юм шиг байна лээ, нөгөө залуу нь ч аминдаа аваад өгчихье гээд, тэгтэл итгэмжлэл нь байдаггүй, тэгсэн уурлаад муухай юм аа. Журам нь тийм болохоор чинь тэр хүүхэд одоо яахав дээ.

Т: Өө тэгээд болохгүй юм бол тэгээд болохгүй шт

Х: Сүртэй юм, чи яасан гэнэ үү дээ ккк,  би монголоор яриад байна ч гэх шиг ккк, нөгөө залуу нь би таныг хятадаар ярьсан гэж хэлээгүй байна ч гэх шиг...ккк бас зөрүүлээд...

Т: Харин тийм ээ, тэгээд гэр орондоо байгаа юм шиг хэрэлдээд байдгийн,

Х: Гэхдээ хэзээ ч хэрүүлд ялагч байхгүй шт, хэзээ ч байхгүй, нервтэж дотроо байгаа хар энергээ гаргаж бие биедээ нялзааж, хэн хэнд нь нэмэргүй байхгүй юу, хэрэлдээд ялах юм бол өөрийнхөө дотроо байгаа муу хар юм аа улам сайхан биежүүлчихэж байгаа л гэсэн үг тээ, ялагдлаа гэж бодсон нь хор шар гэж юм аа нэмж өгөөд....болж өгвөл хүнтэй ам мурийхгүй л байсан нь зөв..Тэгээд сайхан хар юм аа биежүүлээд авахаар дараачийн хүмүүстэй хэрэлдэж байгаад л үзчих гээд байдаг болно шүү, ккк

Т: Чи өөрөө тэгээд уурлахгүй байж чаддаг уу ?

Х: Их хичээдгийн, гэхдээ мэдээж тэгээд хэцүү, уурлана шт ээ. Гэхдээ хичээдэг болохоор тэгж байгаа юм уу, жилийн өмнөхөөсөө үрчлээтэй,  хөмсөгөө зангидсан байдал маань гайгүй л болоод байгаа шт кк, их засарч байгаа гэж бодоод байгаа шт,

Т: Чи ном их уншдаг уу, янз бүрийн гэгээрэл бясалгалын ?

Х: Би ном их уншина, хамаагүй сонирхолтой л бол уншина, бясалгал энэ тэрд сууж үзээгүй... Бөө мөргөлийг чи юу гэж боддог уу ?

Т: За би ч нэг их итгээд, шүтээд байдаггүй, гэхдээ үгүйсгэдэггүй

Х: Мм,Үгүйсгэж болдоггүй байхгүй юу, арга байхгүй юм байгаа, аль эрт үеэсээ манайхан хөх мөнх тэнгэр гээд цай сүүгээ өргөдөг, нар сарандаа залбирдаг эртнээс өвөг аав ээжээс дамжаад ирчихсэн, тэр маань л бид нарын итгэл бишрэл болсон байгаан

Т: Би ч гол нь тэр хулхи гээд байдаг, бизнес бил үү тийм бөө нөхдүүдэд нь дургүй л дээ

Х: Тийн гэхдээ манайхан их өрөөсгөл шүү, Одоо тэр яваад очиход нь, зарим бөө нь за хүү минь чи одоо ижий аавдаа сайн залбирч яв, ижий ааваа сайн хайрла, тэнгэр хангайгаа сайн шүт, цай сүү өргө гэхээр энэ мангар бөө юу ч мэддэггүй юм байна гэдэг болчихож байгаа байхгүй юу кккк, Өө чи одоо тэгэхийн байна, одоо чи мөнгөтэй болох гэж байна,  ажил чинь бүтнэ бүтнэ гэх юм бол, өө энэ ёстой мундаг сайн бөө байна гээд ...

Т:Өөрт нь таалагдсан юм яриад байвал уу ..ккк

Х:Уг нь тэр чинь дотор сэтгэлээ зөв ариухан байлгаад, ижий ааваа хайрлаад ирэхээр өрөөлийг хайрладаг болоод ч юм уу, ажлаа хайрлаад татагдаад, сэтгэлээ өгөөд эхлэхээр аяндаа мөнгө сан нь өсөөд ирнэ. Жоохон ууч байхаар юманд адгахаа, тэвдэхээ болино гэсэн лут юм цаагуураа хэлээд байгаа байхгүй юу

Т: Нээрээ тийм л байх даа, юм аа л бүтээх гэж бөөд ханддаг байх

Х: Тийн манайхан чинь их орлуулагч ард түмэн, хулхидахдаа их сайн, өөрийхөө юмыг нэг хэдэн халтар төгрөг өгч юм уу эсвэл юу ч юм өгч байгаад хэн нэгэнд даатгаад өөрөөсөө холдуулж өөрийгөө чөлөөлчих  гээд үзээд л байдаг байхгүй юу ккк, уг нь өөрөө л хийж байж өөрөө л сайжирч байж тэ.. тэгээд л тэр орчин сайн эерэг болчихоор ажил бүтнэ шт, тэгэхээр бөө мөргөлийнхөө учрыг сайн олохгүй байна шт ээ хүмүүс

Т: Би ч бас тэгэх л гээд байдаг хүмүүсийн нэг дээ

Х: Өө бараг нийтээрээ тийм, нэг лам дээр очоод номныхоо нэрийг ч мэдэхгүй байж, за мөнгийг нь өгчихсөн юм чинь аргалах байлгүй дээ, болцон гээд бодчихож байгаа байхгүй юу, тэр бас биш л байхгүй уул нь, тэр хоосон зураг ч юм уу, тэр юу ч юм уу биш, зүгээр л хүн зөв л байвал, сэтгэлээ юунд дадуулахийн, юунд одуулахийн, тэрэнд л байдаг байхгүй уул нь.

Т: Орлуулагч хүмүүс гэдэг ч үнэн санагдаад явчихлаа шүү.

Х: Ккк тийн, үнэн панаалтай манайхан, өөрөөс холдуулаад паасалчих гээд л байдгийн ккк

Тэгээд яахав дээ нөгөө цохлоод ирсэн үйлийн үрийг яана яана ч билээ, үйл байвал тэрийгээ үүрээ л эдлээд гарна ш тээ, тэрнээс зайлах гээд яахийн, өдөр хоног зогсчих биш, эхэлсэн юм дуусдаг тавилантай, нэг өдөр ч юм уу, нэг сар хоногоор гаслаад ч яадгийн тэрэнд, эсвэл нэг сайн эсвэл нэг муу үр дүн гараад муудвал зүтгээд л гарна биз...

Т: Саад бэрхшээлтэйгээ эвлэр гэж үү

Х: Яавж явж ингээд бодоод байхаар байгаадаа сэтгэл ханана гэдэг хамгийн том асуудал байгаа байгүй юу. Тэнд байгаа нэг баян авгайг хараад л адилхан 3 дээл өмсчих юмсан гээд мөрөөдөөд гаслаад явбал, өө яанаа ёстой энэ насандаа өмсөхгүй юм байна гээд стрестээд гаслаад явна биз дээ. Тэгэхэд чинь би даарахгүй байна, миний хувцас хиргүй байна, яахав би үнэхээр хүсч л байгаа бол яваандаа олчих байх л даа, би ажлаа хийгээд явж байхад мөнгөтэй болох л байлгүй гэхэд  өөр шүү дээ тэ, ядаж л нервтэхгүй дээ, Махатма Ганди -гийн нэг үг байдаг байдаг чи мэдэх үү ?

Т: Ямар үг юм бол доо

Х:Энэ дэлхий ертөнцөд хүний хэрэглээг хангах юм бүгд бий, хүрэлцэнэ, Аа хүний шуналыг хангаж бол хүрэлцэхгүй ээ гэж.... тийм биз дээ тээ

Т: Тийм байна шүү, бид ч хязгааргүй шуналтай улс шүү

Х: Бид нар идэх юм аа идчихэж байна, заавал 4 гутал ч юм уу, 3 машин хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу, зундаа нэг сандаалтай хөл норохгүй, өвөлдөө даарахгүй бол уг нь болж байгаан, тэгэхэд чинь энэ хувцас дээр тийм арьсан зах татуулна, энэ хоолон дээр тийм хачир соус асгаж иднэ гэсээр байгаад баахан химийн бүтээгдэхүүн гаргуулж аваад, баахан гений өөрчлөлттэй хүнс гаргаж аваад, бүгд л хүний шуналаас үүссэн эргээд өөрсдийнх нь бие эрүүл мэндийг хөнөөх юм хийчихсэн байгаа байхгүй юу, баахан гоё моод материал загвар гээд синтетик материал гаргаж аваад, тэрний хаягдлууд нь дандаа байгалиа хорлодог, зүгээр л шуналаас үүссэн байгаа байхгүй юу. Уг нь бол ерөөсөө л зөв хэрэглээ шт, нөхөр байна уу ажил байна уу, үр хүүхэд байна уу, мөнгө байна уу, гэр орон байна уу яг олдсондоо л сэтгэл ханаад сурчихвал илүү юманд улайрч галзуурахаа больчихвол тээ...Хүсэж бол бололгүй яахав, мөрөөдөл бол байлгүй яахав, тэрэндээ тайван хүрч байвал сайхан шт, стрессгүй

Т: Тайван хүрдэг хүн гэж байх уу даа

Х: Өөрт нь тэр хүсэл нь зовлон болоод байгааг харж анзаарвал өөр л дөө..кк за эрчүүд та нар нэг шуналтай авгайтай суучихвал бүүр зүдрэх байлгүй ккк, юмыг шууд чичрээд нэхээд байхгүй шт ямар нэг байдлаар ойлгуулаад байдаг бол тэгээд л насаараа дарамттай эр нөхөр биз дээ ккк тээ.

Эд мөнгөний биш юм аа гэхэд янз бүрийн дарамт бол бас бий шдээ хүнд....би нэг сэтгүүл байнга уншдаг, ер нь би гэхдээ тэрийг амьдралаараа ухаарцан байсийн ...хайрлана гэж юу юм бэ, яаж хүнтэй хамт удаан амьдардгийн гээд. Тэгэхэд ганц л хариулт байдгийн нөгөө хүнээ байгаагаар нь хүлээж авч зөвшөөрсөн цагт гэж, чи өмч биш, би ч өмч биш, тийм болохоор би алдаж болно, сэтгэж болно, юу ч хүсч болно. Тэгэхэд нь л би эр нөхөр нь юм чинь, эхнэр нь юм чинь тэгэх ёстой гээд л хажуудахдаа дарамт учруулаад байгаад байдаг бол яахийн, нэгэнт л алдаатай оноотой нь аваад суучихсан байж тэрийг нь засах гээд зовлон хэрүүл үүсгээд яахийн,засрахгүй байхгүй юу ... яриаг тасалж утас нь дуугарлаа.

Х: Байна уу, за .... аан тийн, би одоо бол хотын төвд явж байна, өө, арай л болоогүй байна. майлээр.. манай майл хаягаар явуулчихдаг бол яадгийн бол, улаанбаатар доогуур зураас ...сом тийн тэгвэл хийгээд явуулчихья. Манай хоёр охин дээр хоёул нь дээр нь байгаа. Би одоо очоод 4 цаг гээд буцаад гараад явчихна...яамаар байна. Өнөөдөр заавал бөглөгдөх хуудас юм уу...за тэгье.

За тэгье ярья ... Сайн, сайн байна уу миний дүү,  А5-аар ямар хэмжээ юм, яахийн нэгдсэн байсан нь дээр дээ, ганцаараа ялгарахаар дэмий байх даа, за жижиг олон слайд хуудсаа яахийн нийлүүлээд үдчих юм уу за за ойлголоо, чинийхээр хийгээд тавьчихья ...

Хүүхэн утсаар нэлээд удаан ярилаа. Их ажил хэрэгч юм. Энэ зуур зорчигч эмэгтэйгээ ярьсан хэлсэнтэй нь дүйцүүлэн сэм ажиглалаа. Маш энгийн нэг богино бор куртка өмссөн даавуун жинсэн өмдтэй, гартаа шигтгээтэй шигтгээгүй мөнгөн бөгж зүүсэн нь ярьсныхаа дагуу илүү дутуу юм их хэрэглэж гоёж гооддоггүй болохыг илтгэж байлаа. Гэхдээ өөртөө итгэлтэй шинж байдал тод мэдрэгдэж байв. Утасны яриа дууслаа.

Т: Чи тэгээд нөхөртэйгээ хэр харьцаатай вэ, чамайг өмчлөхгүй, хардахгүй байж чадаж байна уу..

Х: Өө кк, манай хүн бол яг л бусад эрчүүд шигээ, хардана загнана ш тээ. Би бол за за энэ хүнийг цагдах гэх тусам би л зовно гээд чимээгүй, хоногоор явахыг нь, ууж идэхийг нь ч тэсээд л ирсэн. Заримдаа хэлнэ ээ хэлнэ уцаарлана. Гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй, цаг хугацаа л ойлгуулж өөрчлөх юм л даа. Манай хүн бол мэдээж эр хүн болохоор хардана л даа. Анх суугаад л би чинь намайг юу хүлээж байгааг ойлгож байсан л даа. Гэхдээ би энэ хүнд яаж үнэнч байдгийг, яаж дарамт үзүүлэхгүй амьдрахыг үзүүлнэ барина гэж төлөвлөөгүй шт. Сүүлд нь удаан зөрчилдөж яваад ер нь их зүйл хүсэх дэмий юм байна л гэж бодох болсон. Сайн чанар ихтэй миний нөхөр, тэрийг нь хараад л байхаар сүүлдээ хэрэлдэх ч багасаад байх шиг санагдаад байдаг болсон ш тээ ккк

Ер нь би таагүй юм тохиолдох юм уу, бодогдвол хамгийн муу дээр нь тавиад нэг бодчихдогийн

Т: Юу гэсэн үгийн, бүр муу болоосой гэж үү /намайг ингэж тэнэг юм асуусныг нөгөө хүүхэн тоосон ч үгүй яриагаа үргэлжлүүлэн /

Х: Ухаан нь манай нөхөр архи уулаа, бүүр хэд хоногоор, тэгэхэд би энэ одоо бүүр архаг хогийн архичин болчихсон бол ямар байх уу, тэрийг бодвол гайгүй л байна. Ингэсгээд нэг гэрээ, ханиа гээд хүрээд ирдэг байгаа нь яамай гээд л ккк, тэгээд бодчихоор тайвшраад л явчихдагийн ккк ..за наанаа зогсоорой хөө.

 6

Шуналаа хязгаарлах болоод тайван амгалан байх, амьдрахын утга чанарын тухай намайг сэхээртэл ярьсан ийм нэг бусгүйтэй таарснаа би олзуурхсан шүү. Эг л хэрнээ үнэн үгтэй энэ бүсгүйн яриа нэгийг бодогдуулсан байхаа гэж найдлаа.

 6

Үргэжлэл бий

Иргэний дуу хойлоог нийгэмд түгээгч,Таксич Хоовон хөх 

Shuud.mn
Сонин хачин
baingiin unshigch bolloo:
suuliin huuhenii yaria mash ih taalagdlaa yamar ch goe yum be yhaalag bas ih yyjim setgeltei hun yumaa daa te nad taalagdaj bn
2014-02-08
unshigch:
Энэ дэлхий ертөнцөд хүний хэрэглээг хангах юм бүгд бий, хүрэлцэнэ, Аа хүний шуналыг хангаж бол хүрэлцэхгүй ээ гэж.... ene heseg tun chig unen ug bn.
2013-10-17
Зочин:
Алдаа бол "арай л" байна шүү!
2013-10-15
зураач :
Хоовон та яагаад таг болчвоо танаас би хамт аяг кофе ууя гэж гуйсан даа. таны нийтлэл надад таалагдаад манай найзууд уншдаг болоод байна. Танай сайт ч үнэнийг хэлдэг гэж би боддог. зөвийг харж нийтэлэд
2013-10-15
уншигч:
анх сонирхож уншдаг байлаа одоо бол байдагл нэг юм болж юм хуучирхаараа басолон давтагдахаараа дэмий одоо больсоэ дээр байхаа тэгээд ч яс юман мөнгө олох гэж байгаа таксичин мөнгөө л авахаа бодно уу гэхээс хүний яриаг тэгж их олзуурхаж сонсоод юм ойлгоно гэ юул болдоо
2013-10-14
eegii:
Ug ni sanaa ni saihan yum aa. Gehdee unen aldaatai bichih yum aa. zarim ugiig ni daguulaad unshihaar unen teneg sonsogdoj bna.Suuliin oguulberiig jishee bolgood hardaa Eg l gesen baihiin teriig chini Egel gej bichdegguim uu. Tsever saihan nairuulgatai bich baigaarai, ard tumenii duu hooloi bolii gehj bgaa bol.Humuusiin yamar duu hooloi avia gargah ni sonin bish sanaa ni gol biz dee.
2013-10-13
Amjilt:
Сайхан хумуустэй таарчээ. Амжилт
2013-10-12
kaajaa:
Тэр сүүлчийн суудаг хүүхэнд бүр дурлачихлаа. Ийм ухаалаг эмэгтэй ховор доо.
2013-10-12
aamaa:
hoovon huh mini chi uneheer mundag bn shuu egel tumnii amidral iim l shuu dee. ene buhniig deedes maani oilgoj uhaarahgui tengereer niseed l bdag.gevch tednii zarim ni uguidee aav eej ni ah duu hamaatan sadan ni iim amidral dund bujignaj l yavaa shuu dee.ted uursniiguu tengerees shuud ter amidrald ni zayasan met munhag boddog .harin chinii edgeer egel amidral tedend jaahan ch gesen yamar neg dursamj bodogduulj ard tumnee hairlah setgel toruuleesei gej husnem.
2013-10-11
hulguu.:
saihan boljee. amjilt yalanguya tugsguliin hvvhen yarij baigaa n uhaantai yum yarijee. uushuu ilvv saihan zvil olniig bicheeree.amjilt.
2013-10-11
сайханаар:
сүүлийн хүүхний билсоб кккк бол болоод явчиж байна их анхааралтай уншлаа маш үнэн яриа байна бид нээрээ л өөрийн лайгаа бусад руу паасалчих гээд байдаг даа
2013-10-11
Байнгын уншигч:
Энэ мундаг болжээ, Сайхан энергитэй хүмүүс суусан байна.
2013-10-11
Unshigch:
Urgeljluuleeree bolj bna.gexdee ayulgui bolgoomjtoi zamiin xudulguund oroltcooroi.ok
2013-10-11