Сонирхогчдын холимог тулааны өсвөр үеийн ААШТ-д Монголчууд анх удаа оролцож медаль хүртжээ 
2023-12-12

 

Бахрейн улсад зохион байгуулагдсан 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд баг анх удаагаа оролцож хоёр хүрэл медаль хүртжээ. 

 

Ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Баттөмөрийн Оргил, Эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Галхүүгийн Сарнай нар тус тус хүрэл медаль хүртэж энэхүү спортын анхны амжилтын түүхийг бичив.


Мөн энэ насны 61.2 кг-д Ууганбаатарын Бартанбаатар, дунд насны 62 кг-д Мандахын Өнөмөнх нар тулалдаж шагналт байранд шалгарсан байна. 


Тус тэмцээнд Ази тивийн нийт 18 орны шилдэг тулаанчид өрсөлдөв. Нийлбэр дүнгээр Казахстаны баг нийт 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургадугаар байранд эрэмбэлэгджээ.

Shuud.mn
Сонин хачин