Монголын ой тогтоолтын шигшээ баг тав дахь удаагаа дэлхийн аварга боллоо
2023-12-14

Хятадын Саняа хотод энэ сарын 8-10-ны өдрүүдэд олон улсын хоёр том холбооны нэг болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 32 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ боллоо.

 

Монгол Улсаа төлөөлөн 31 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, долоон цомын эзэд болж багаараа дэлхийн аварга боллоо.Манай тамирчид ийнхүү багаараа дэлхийн таван удаагийн аварга баг болж байна

 

Тус ДАШТ-д  шилдэг 120 тамирчин гурван өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Ганцаарчилсан төрөлд:

 

Бага нас: (13 нас хүртэл)

 

  1. Feng Ziteng (4429 оноо) алт Хятад
  2. Huang Kuo (4405 оноо) мөнгө Хятад
  3. Э.Билгүүнтөгс (3737 оноо) хүрэл Монгол

 

Өсвөр нас: (13-17 нас)

 

  1. Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ (6227) алт Монгол
  2. ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ (5928) мөнгө Монгол
  3. ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон (5636) хүрэл Монгол

 

Насанд хүрэгчид: (18+ нас)

 

  1. ОУ-ын Их Мастер Huang Jinyao алт Хятад
  2. ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн мөнгө Монгол
  3. Hu Xueyan хүрэл Хятад

 

Үүнээс гадна Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ өсвөр үеийн дэлхийн хошой аварга болжээ. Ц.Номин-Эрдэнэ, Э.Үүрийнцолмон, О.Наранзул нар их мастерын болзол хангасан байна.  Х.Ичинхорлоо, Г.Ану, Л.Азжаргал, Н.Номин нар олон улсын мастер цолны эзэд болцгоожээ. ОУ-ын Их Мастер, дэлхийн аварга Т.Тэнүүн, Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ, Б.Анужин нар дэлхийн рекордыг шинэчилсэн байна. Ө.Сэнгэсамдан багш Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны 3-р зэрэглэлийн шүүгч” болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Ц.Урсгал:
БАЯР ХҮРГЭЕ. МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ АЛТАН СОЁОМБОТ ДАЛБААГ ?????? МАНДУУЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛСАД ЭХ ОРНЫХОО НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ГАЙХАЛТАЙ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН НИЙТ АВЪЯАСЛАГ ДҮҮ НАРТАА УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. Very good
2023-12-16
Батаа:
Энэ сайхан мэдээг дэлхий нийтэд сурталчилаад өгөх юм сан. Монгол хүний оюуны чадамжийг үнэлсэн тэмцээн болжээ. Төр засаг бна уу.
2023-12-14