Бахрейн улсад болсон холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөж, хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртжээ. Тэд холимог тулааны өсвөрийн тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болж байна.
Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургаадугаар байрт жагслаа.
Уншиж байна |