Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “ЭмСиЭс” групп, "Богд" банк, “Хос хаш оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэн шувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Дашийн Төрбаяр үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Кардеш" ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Ваян Эвэнт Холл" ХХК, "Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан", "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Пүрэвдорж, аймгийн заан С.Ган-Эрдэнэ, цэргийн начин Г.Эрдэнэтогтох нар үлдэв.
Тус барилдааны үеэр М.Гомбодорж зааны үр хүүхдүүдээс азтанууд тодруулж, хоёр хурдан удмын адуу, 9 мөнгөн аяга гардуулсан бөгөөд мөн хүрэлцэн ирсэн Булган аймгийн улсын цолтой бөхчүүд болон сумынхаа бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Уншиж байна |