Тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аварга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны багш, ОУХМ, ахлах дэслэгч Болдбаатарын Наадам АНУ-д зохион байгуулагдсан олон улсын тулааны фестивальд тэргүүлж, алтан медаль хүртжээ.
АНУ-ын Охой муж Колумбус хотод 2 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Арнольд классик тулааны олон улсын фестивальд Муайтай боксын төрөлд 88 кг-ын жинд амжилттай оролцож, тэргүүлсэн байна. Түүний хувьд энэ төрөлдөө 2019 онд мөн түрүүлж байсан аж.
Ахлах дэслэгч Б.Наадам нь тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд 9 удаа аваргалж байжээ.
Уншиж байна |