Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээний 02 дугаар сарын 10-ны өдрийн тоглолтын үеэр "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатар талбайн шүүгчийн биед халдсан. Энэ гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тоглогч Б.Болдбаатарыг 100.000 төгрөгөөр торгожээ.
МСБХ-ноос BCH Гарьд багийн тоглогч Б.Болдбаатарыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл талбайд гарахыг хориглоод буй юм.
Уншиж байна |