Бямба гаригаас ихэнх нутгаар хүйтэрнэ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.
ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан.
Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж, гал түймэрт гурван настай хүүхэд өртөж, нас баржээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.18-ны 16:35 цагт хүлээн авсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газраас иргэн Ц 2024.03.16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлага 2024.03.18-ны өдрийн 10:00 цагт иржээ.
Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт гэр шатаж, хоёр хүн түлэгджээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. Дунд нь, 2017 онд уг хэргийг Т.Чимгээ,Содномдаржаа нарт үүрүүлэн шүүхээр эцэслэж шийдсэн. Тэгэхдээ тэдэнд уг гэмт хэргийг хэн захиалсныг “илрүүлээгүй” байдаг.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
Нийт 203,099 ам.долларын санхүүжилттэй энэ төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 603 дахь, Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай танилцлаа.
Цахилгааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг суманд цахилгаан хязгаарлана.
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөө шөнө /2024.03.15-16-нд шилжих шөнө/ Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, маргааш өдөр /2024.03.16/ Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газарт хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ.