Нийслэлд 8 хэмийн дулаан байна

Нийслэлд 8 хэмийн дулаан байна

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Сурагчид нэгнийгээ зодож гэмтээжээ

Сурагчид нэгнийгээ зодож гэмтээжээ

Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч Ч нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй
Метро барих төслийн тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна

Метро барих төслийн тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.

Дэлгэрэнгүй
Зудын улмаас 380 өрх ямар ч малгүй болжээ

Зудын улмаас 380 өрх ямар ч малгүй болжээ

Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 ААН, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.

Дэлгэрэнгүй
Мотоциклоор зорчиж яваад усанд осолдсон иргэнийг хайж байна

Мотоциклоор зорчиж яваад усанд осолдсон иргэнийг хайж байна

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 03.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан.

Дэлгэрэнгүй
Усны өдөрт: НҮБ-аас усны асуудлыг шийдэж, Энхтайванд хүрцгээе

Усны өдөрт: НҮБ-аас усны асуудлыг шийдэж, Энхтайванд хүрцгээе

Дэлхийн бүх гол мөрний 3/5-ийг хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр  263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна. Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34%, Пакистаны 76% хувь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна. Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлд өдөртөө 6 хэмийн дулаан байна, цас орохгүй

Нийслэлд өдөртөө 6 хэмийн дулаан байна, цас орохгүй

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
ХЭҮК:Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрхийг зөрчсөн байна

ХЭҮК:Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрхийг зөрчсөн байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн кэйсийг жишээ болгон татахад, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн хамгаалагч мөн байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзсэ

Дэлгэрэнгүй
Б.Батцэцэг:Гадны байгууллагууд 15 тэрбумын тусламж үзүүлэхээ амласан

Б.Батцэцэг:Гадны байгууллагууд 15 тэрбумын тусламж үзүүлэхээ амласан

Харин тусламж хүртэж байгаа хүмүүсийн мэдээллийг ил тод гаргахгүй. Олон улсын аудитын байгууллагаар шалгуулж байгаа. Тийм учраас бид ил тод мэдээллийг хангаж ажиллана. Улаанзагалмайн байгууллага бүх аймагт хүрч ажиллана. Хүмүүнлэгийн тусламж яг эзнээ олж очих ёстой. Тиймээс зарим газруудад иргэдэд бэлэн мөнгийг нь банкуудаар дамжуулан хүргэнэ. Үүнд ч хяналт тавина.

Дэлгэрэнгүй
А.Дашням:Их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүслээ

А.Дашням:Их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүслээ

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрийн 24 хорооны 33 байршил, Сэлбэ гол, голуудын сав дагуу халиа тошингийн нөхцөл байдал үүссэн. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Энэ хүрээнд тус газраас нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна гэлээ. 

Дэлгэрэнгүй
Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байна

Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байна

Манай улсад амиа хорлох явдал их байдгийг мэргэжлийн байгуулллагын судалгаа гаргажээ. Тухайлбал,амиа хорлолтоор Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорноговь аймаг тэргүүлж байна. Бид Азид Солонгосын дараа буюу хоёрт ордог ажээ.

Дэлгэрэнгүй
Дэлхийн ойн өдөр тохиож байна

Дэлхийн ойн өдөр тохиож байна

Нийслэлийн цэцэрлэр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор "БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА" сэдэвт болзолт уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд зарлаад байна.

Дэлгэрэнгүй
Халиун буга, хүрэн баавгайн арьс худалдахыг завджээ

Халиун буга, хүрэн баавгайн арьс худалдахыг завджээ

Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Дэлгэрэнгүй
Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг дөрөв дэхь өдрөө эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг дөрөв дэхь өдрөө эрэн хайж байна

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 03.16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлчүүд 2030 он гэхэд алхахаас өөр сонголтгүй болно

Нийслэлчүүд 2030 он гэхэд алхахаас өөр сонголтгүй болно

Нийслэлд бүртгэлтэй автомашины ердөө 13.1 хувь нь 10-аас доош жилийн насжилттай. 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байна. Жил ирэх тусам автомашины худалдан авалт нэмэгдэж байгаа ч шинэ биш хуучин автомашины худалдан авалт өсчээ. Энэ талаар Да Хүрээ захын автомашины ченж Б.Шинэзориг “Би 10 жил машины худалдаа хийж байна. Жил ирэх тусам иргэдийн худалдан авах чадамж буурч байна. Иргэд орж ирсэн шинэ машин худалдаж авахаас илүүтэй хуучин машин авах нь элбэг байна. Би энэ сард орж ирсэн 5, хуучин 10 машин худалдсан. Орж ирсэн машин авахдаа ихэвчлэн prius 40, 41 загварыг сонгож байна. Үүнийг дагаад дунд гарын жийпнүүдийн үнэ ч буурсан” гэв. 

Дэлгэрэнгүй
Зудын гамшигт тусламж үзүүлж байгаа талаар мэдээлнэ

Зудын гамшигт тусламж үзүүлж байгаа талаар мэдээлнэ

Зудын гамшигтай холбогдуулан улс орнуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг МУЗН-д: мэдээлэл хийнэ.

Дэлгэрэнгүй
Нийслэлд өдөртөө 4-6 хэм дулаан байна

Нийслэлд өдөртөө 4-6 хэм дулаан байна

Улаанбаатар орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ.

Дэлгэрэнгүй
Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Иргэн Ц 2024.03.16-ны өдрийн 19:00 цагт Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газарт байх айлаас гарч яваад сураггүй болжээ

Дэлгэрэнгүй
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Эрчим хүчний шугам сүлжээ, тоноглолд засвар хийх хуваарийн дагуу өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана. 

Дэлгэрэнгүй