АТГ: Гурван обьектод нэгжлэг хийлээ
2024-03-19

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

 

 

Түүнчлэн эрүүгийн 861 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 822 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлж, Эрүүгийн 1 хэрэгт нийт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа хийжээ.

 

 

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aliv ter nvvrschin Ganbaatar bvh yumand buruutan ni bsn tsengej jargaad l yavj bna.hurungiig ni huraaj horih ni yaav.avilga...hereg algaa ed nar bvgd hahuuli avsan ulsaa huvaaj muljigch nar.irged yaduursaar
2024-03-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-19