Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газарт хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ. Гурвантэс сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Киа Гранбөрд” загварын автобусны хөдөлгүүр шатсан байна. Автобусны жолооч У энэ тухай мэдээллийг өдрийн 17:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Уншиж байна |