Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ
2024-03-19

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газраас иргэн Ц 2024.03.16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлага 2024.03.18-ны өдрийн 10:00 цагт иржээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц-/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

 

Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газарт машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.18-ны 09:40 цагт хүлээн авч, Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын зургаан ажилтан эрэн хайж, 43 настай, эрэгтэйн цогцсыг машин цасанд суусан газраас 2 км-ын зайнаас олжээ.    

Shuud.mn
Сонин хачин