“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!
2024-03-19

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. Дунд нь, 2017 онд уг хэргийг Т.Чимгээ,Содномдаржаа нарт үүрүүлэн шүүхээр эцэслэж шийдсэн. Тэгэхдээ тэдэнд уг гэмт хэргийг хэн захиалсныг “илрүүлээгүй” байдаг. 

 

 

Харин үүнээс хоёр жилийн дараа өөр нөхцөл байдал илэрсэн. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн болж таарсан. 

 


Энэ нь дээрх хоёр хүнийг цагдан хорьж байх үед хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүж буй бичлэг “олон нийтийн хүртээл” болсноор хэрэг явдал улам бүр тодорхой болсон. 


ХҮЭК-ын 18 дахь илтгэлд ч энэ талаар багтсан. Тодруулбал, “...УИХ-ын гишүүн Л.Болд ХЭҮК-ын гишүүдэд “...С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх” хүсэлт гаргасныг ТЕГ-т 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 12/4492 тоот албан бичгээр уламжилж шийдвэрлүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, О.Батнасан, Ц.Нямдорж нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан. УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийн дагуу С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн талаарх дүгнэлт гаргасан” гэсэн тайлан бий.


Удалгүй уг эрүүдэн шүүсэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтнууд, алба хаагчдад шүүхээс хариуцлага тооцсон. Хэргийг ч шүүх дахин хэлэлцэж, “...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар уг хэргийг үйлдээгүй. гэх дүгнэлтэд хүрсэн. Улмаар тэднийг суллаж, цагаатгаад байна. 


Ингэснээр 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ хэрэг дахиад нэг “охин” хэрэгтэй болж хоцорсон юм. Өөрөөр хэлбэл, “...С.Зоригийг хөнөөсөн”, мөн “...Энэ хэргийг нэр бүхий хоёр иргэнд эрүүдэн шүүж үүрүүлсэн” гэх хоёр тусдаа хэрэг болсон. 


1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан хэргийг шалгах “шинэ” ажлын хэсэг жил гаруй ажиллаж байгаа юм. “...Тэр ажлын хэсгийн үйл ажиллагаа нэлээд ахицтай явж, өмнөх ажлын хэсгүүдийн олж илрүүлээгүй олон фактыг гаргаж ирж байгаа” гэх албан бус мэдээллүүд бий. Үүний хүрээнд ч ЦЕГ-аас Засгийн газарт хүсэлт тавьж, 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны протоколыг ил болгуулсан биз. 

 


Тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд, ялангуяа уг хэргийг захиалагч удахгүй илэрч мэдэх л юм. Энэ сацуу, уг хэргийн талаарх албан болоод албан бус мэдээллүүд цацагдах бүрт “...Сонгууль болж байгаа учраас улстөржүүллээ” гэх бачимдал гарч ирэх болов. “...Хэн ингэж хашгирч байна вэ”, “...Ингэтлээ бачимдах хэн байх вэ” гэдгийг бас бодох л хэрэгтэй.


Нөгөөтэйгүүр, нэгэнт уг хэргийг үйлдээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирлоо тогтоолгохоор яваад эхэлсэн байна. Яг тэдний асуудлыг мухарлаж шийдвэрлэх тал дээр манай улсын хууль тогтоомж учир дутагдалтай аж. Тиймээс Т.Чимгээ нар Женев дахь Хүний эрхийн байгууллагад ханджээ. Тэрбээр С.Зоригийн хэрэгт гүтгүүлэн, эрүүдэн шүүлгэж, уг хэргийг хүлээснээ олон улсын хэрэг нээж өгөхийг хүсчээ. Тэндээс саяхан олон улсын өмгөөлөгчдийн баг ирж уулзаад явсан байна. Тэгэхээр удахгүй  “...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэж мэдэхээр болж байгаа аж.

 


Дээр хэлсэнчлэн Монгол Улсын иргэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шиг байдалд орохоос хамгаалах, эсвэл дараа нь хохирлыг тогтоож, нөхөн олгох тал дээр хууль эрх зүй хангалтгүй юм байна. Ийм эрсдэл байсаар байгаа гэсэн үг.


Уг нь НҮБ-ын Эрүүдэн шүүхтэй тэмцэх тусгай илтгэгч Манфрэд Новак манай улсын Засгийн газарт “...Эрүү шүүлт, бусад хүнлэг бус харьцаанд өртөж хохирсон хохирогчид хангалттай нөхөн олговор болон хүртээмжтэй эмчилгээ, нөхөн сэргээлт авах нөхцөл бүрдүүлэх” зөвлөмжийг ирүүлж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч “...Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогчдод олгох эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх”, “...Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирсон хохирогчид хангалттай хэмжээний нөхөн олговор болон нөхөн сэргээх үйлчилгээ авах нөхцөлийг хангах... нөхцөлийг бүрдүүлэх” тухай зөвлөмжийг 2015 онд өгсөн байгаа юм. Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн UPR II циклээс эрүүдэн шүүх, бусад хүнлэг бус харьцаанаас ангид байх хүрээнд нийт 20 зөвлөмж хүлээж авч байжээ.

 


Гэсэн ч “...Энэ талаар тодорхой алхам хийгээгүй” гэж Хүний эрхийн байгууллагууд шүүмжилж дүгнэсээр байна. Тодруулбал, манай улсын хувьд “...Хараат бус мөрдөн шалгах албыг НҮБ-ын бүх шаардлагад нийцүүлэн нэн даруй байгуулах, ингэхдээ тусгай субъектийн үйлдсэн бүх хэргийг бус зөвхөн эрүүдэн шүүх, зүй бус харьцаатай холбоотой мөрдөн шалгах эрхийг олгох замаар дагнасан, мэргэшсэн, цомхон байх боломжийг хангах”, “…Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг Эрүүдэн шүүхийн эсрэг комиссын Нэмэлт протоколд бүрэн нийцүүлж, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангасан, хараат бусаар ажиллах, чиг үүргээ хэрэгжүүлэх хангалттай эрх хэмжээтэй, гаргасан шийдвэр, зөвлөмж нь хэрэгждэг байхаар зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах”, “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүж олсон нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх, хууль бус тушаал, даалгавар биелүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байх талаар холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, цагдан хорих байранд “гүйцэтгэх ажил” явуулахыг хориглох, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой зөвшөөрлийг “шүүх” олгодог байх, зөвшөөрлийн хүрээ, хязгаарыг журмаар биш, хуулиар нарийвчлан зохицуулах”, “…Хохирол барагдуулах үндэсний тогтолцоог нэн даруй бий болгох, эдийн бус хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг нэн даруй батлан гаргах, үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагуудад эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх мэргэшсэн чиг үүрэг бүхий шинжээч эсхүл энэ чиглэлийн албыг байгуулж, ажилтнуудыг мэргэшүүлэн ажиллуулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай аж. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)

 

Б.Дамдин-Очир

Shuud.mn
Сонин хачин
Evelyn Martinez:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Telegram or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2024-03-24
зоригийг хятдууд алсан биз.
2024-03-21
Hurts elbegdorj hoyr ene hunii amidraliig tulj uguh ystoi
2024-03-20
Мал.:
Малнаас дор өөрөө ойлгохооргүй балай юм сараачаад хаяжээ. Малнууд
2024-03-20
ГАРЧИГАА УНШДАГ БОЛООСОЙ ХУУЛАН БИЧИГЧ НЬ:
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон ЯГ ӨӨР ШИГЭЭ БОЛОВСРОЛГҮЙ ХҮНД ЗОРИУЛЖ ГАРЧИГ ОЛОО ЮУ?
2024-03-20
hovdiin hogiin hulgaichuud hunii amidal tulj uhuuch
2024-03-19
Хахаха:
Чи гое боддог тэнэг юм. Наад тэнэг бодлоо цагдаад хэлээч. Чамд цагдаагийн хурандаа цол өгнө. Хахаха
2024-03-19
amid gerch Bulgan ni yheegyi baisaar baihad ene bol jyjig
2024-03-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-19
зочин:
Таамаглал: Зориг бол Марксизмын онолыг 5 жил заалгаж, судлаж, "Шинжлэх ухааны коммунизмын онол" мэргэжлээр дээд сургууль ОХУ-д төгссөн хүн. Харин Элбэгдорж, Бат-Үүл нар бол бараг дээд сургууль төгссөн гэхэд хэцүү хүмүүс. Иймээс 1998 онд Зориг нь ОХУ-ынг дагаж, марксизмын замаар замная гэсэн бол харин Бат-Үүл, Элбэгдорж нар бол Америкийг дагаж, чөлөөт зах зээлийн замаар замная гээд зөрчил үүсчээ. Ийхүү байдал буруугаар эргэсэн тул Америкийн тусгай албад Зоригийг хөнөөсөн байж болох талтай. Учир нь Америкийн тусгай албад тэр байтугай юмыг хийдэг, асар их туршлагатай албад шүү дээ. Чухам иймээс л Зоригийн хэрэг илрэхгүй өдий хүрсэн байж болох талтай.
2024-03-19
Хахаха:
Чи гое боддог тэнэг юм. Наад тэнэг бодлоо цагдаад хэлээч. Чамд цагдаагийн хурандаа цол өгнө. Хахаха
ЭНЭ ГАРЧИГИЙГ УНШААЧЭЭ? ККК:
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон цААШ НЬ ХЭН ГҮЙЦЭЭЖ БИЧИХ ЮМ БЭ???
2024-03-19
aluurchid
2024-03-19