ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаарна. Ялангуяа 19, 20-ны өдрүүдэд дулаарна. 21, 22-нд баруун аймгууд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Агаарын температур буурахгүй, ялангуяа нутгийн зүүн хагаст дулаахан байна.
22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
24-нд нутгийн баруун өмнөд хэсэг буюу Баянхонгор, Говь-Алтайн нутаг, 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, 26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.
22-нд баруун аймгуудын нутгаас эхлэх цас 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар дайран өнгөрнө. Энэ нойтон цас цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй. Энэ өдрүүдэд холын замд гарах хүмүүс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
24-нд нутгийн баруун өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар цас орох тул энэ бүс нутаг руу зорчих хүмүүс анхаарал болгоомжтой байна уу.
23, 24-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 25-наас баруун аймгуудын нутгаас эхлэн цаг агаар эргээд дулаарна.
Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгийн зүүн хойд тал, Ховдын хойд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг бүхэлдээ, Баянхонгор, Дундговь, Дорнговийн өмнөд хэсгээр цасгүй болжээ.
Уншиж байна |