Дээд шүүх: Х.Баттулгаас тайлбар авах шаардлагагүй
АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргаад буй.
АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргаад буй.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан хэдий ч иргэд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Гүйлтийг олон төрлийн зай, төрлөөр зохиодог бөгөөд энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Уламжлал ёсоор тав, арван км, хагас, бүтэн марафон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт, гэр бүлийн гүйлтийг зохион байгуулна. Гүйлтэд оролцогчид Сүхбаатарын талбайгаас гараанаас гарч, Сүхбаатарын талбайд барианд орно. Маршрутад өөрчлөлт ороогүй, хуучин маршрутаар явна.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралын Ерөнхий сайдад тавьсан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаарх асуулгын хариуг сонсож байна. Асуулгын хариуг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа. 2019 онд татан буугдсан Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын 136.1 тэрбум төгрөг нийтдээ 240.3 тэрбум төгрөг байршиж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж-аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүллээ.
Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын ҮАБ, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах явдал онцгой чухал асуудал болж байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл хийнэ. Тэрбээр,хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх төсөл, саналаа УИХ-ын гишүүдэд танилцуулах гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байгаа эсэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд тойргийн хуваарилалт хэр оновчтой, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үр дүн зэрэг асуудлуудаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн нийт 100 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглуулж, өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэн өглөө.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн долоо хоногт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” цуглааныг зохион байгуулж, эрх баригчдаас тогтолцоогоо өөрчлөхийг шаардсан.
Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаарх сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн "Тогтвортой хөгжлийн зорилт", Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг эхлүүлснээрээ онцлогтой.
Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
“Би 2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд намаа хаяад гарсан түүх ард үлдэж. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгээ дуусаг. Би АН-д эргэн ирж байна. Эргэж ирэхгүй бол горьгүй байна. АН-д байгаа залуусаас тогтолцоог өөрчлөөч гэж гуйж байгаа юм. Гуйх биш хүндэтгэлтэйгээр урьж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөт тогтолцоог бий болгож өгөөч дүү нар минь. Та нар чадна. Та бүхэн эрх чөлөөнийхөө гэрт хурдан ир. Нэгдээч гэж урьж байна. Ах нь хамт байя, хань болъё. Хүрээд ир. Өчигдрийн явдал үүрд баяртай" гэж мэдээллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээллээ. Мөн энэ 2022 онд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.
“Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрлийг олгосон. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Уг суурь зарчимд Үндэсний баялгийн тухай оруулж ирсэн. Үндэсний баялгийн сангийн хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангийн нийтлэг зарчим,бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсруулсан"
Самурай бондын эргэн төлөлтийн 3/1-ийг Монголбанкны тусгай дансанд байршуулаад байна. Самурай бондын бонд эзэмшигч нартай хэлэлцээрийг эхлүүлсэн. Харин Чингис хаан банкны хувьд Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ бий. Хадгаламж байршуулахад банкны хуулийн дагуу хийгддэг. Хөгжлийн банкны хувьд сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим нэг үл хөдлөхийн шаардах эрхийг авсан байдаг.
Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулав. Цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлж байхад дээлтэй залуус түүн рүү гурил цацлаа.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Мөн QSC компани өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөнө гэсэн үг.