ФОТО: МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацлаа

Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулав. Цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлж байхад "Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин нар түүн рүү гурил цацлаа.
МУГЖ Д.Сосорбарам гурил цацсан залууст хандан “Над руу гурил цацсан муусайн гурилнууд та нар КГБ-ын хэрчимд өртөнө. Сталины гар хөл болж, Монголын сор болсон охид хөвгүүдийг хядсаныг та нар өмөөрөөд явж байна. Ичиж, далд ор. Монголд байж чадахгүй бол Азизовтойгоо Орос руу тонил. Х.Баттулгатайгаа зайл, та нар. Та нараас айхгүй.
Монгол хүн болохоор чинь та нарыг өрөвдөж байна. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг алсан шиг та нарыг алах вий гэж харамлаж байна" хэмээн бухимдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ