Г.Занданшатар: Эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэн, хамтран зүтгэе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж-аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороод, Засгийн газар, яамдад дараах таван чиглэлийг өглөө.
-
Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүйгээр, нэн яаралтай горимоор шуурхай хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх
-
Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны таван шинэчлэлийн хүрээнд хууль, эрхзүйн орчны давхардлыг арилгах, төрөөс хүнс, ХАА-н чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд ХАА-н тухай анхдагч хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулан батлах, УИХ-ын тогтоолыг төслийг ирэх долоо хоногт хэлэлцэн батлах чиглэлээр БОХААБХ, ХХААХҮЯ хамтран ажиллах
-
Хүнс, ХАА-г кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэлэлцүүлэх арга хэмжээг шуурхай авч, шаардлагатай хууль тогтоомжийг санаачлахыг Үйлдвэржилтийн байнгын хороонд даалгаж байна.
-
Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц тогтолцоо бүрдүүлэх, ХАА-н салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү, даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, яамтай хамтран шийдвэрлэх
-
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай эрхзүйн орчныг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг, шаардлагатай бол түр хороо байгуулах ажиллах.
Мөн УИХ-ын дарга гишүүдэд хандан “Эх орондоо хүнсний хувьсгал хийж, эрчимтэй хөгжил, эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэн, хамтран зүтгэх”-ийг уриаллаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ