Г.Ёндон: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрлийг олгосон. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Уг суурь зарчимд Үндэсний баялгийн тухай оруулж ирсэн. Үндэсний баялгийн сангийн хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангийн нийтлэг зарчим,бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсруулсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ