Л.Халтар: Гуанжоу, Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ

Л.Халтар: Гуанжоу, Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ

"Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын тээврийг сэргээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2020 оны нэгдүгээр сарын 27 буюу өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хоорондын агаарын харилцааны үйлчилгээ зогссон байна. БНХАУ-ын  Шанхай, Бээжингээс бусад хот руу долоон хоногт нэг удаа нислэг үйлдэх зөвшөөрөл ирсэн. Ингээд хоёр чиглэлд нислэг үйлдэхээр боллоо.  Гуанжоу, Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ. Тусгаарлалтын талаар зургаадугаар сарын 01-нээс өмнө иргэдэд танилцуулна"

Дэлгэрэнгүй
Л.Халтар: Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүллээ

Л.Халтар: Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүллээ

Тодорхой хугацааны дараа уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. 2022 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 01-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэгт БНХАУ-ын талтай тохиролцсон. Мөн Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг шаарддаг. Халдвар хамгааллын дэглэмийг өмнөхөөсөө илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ. Нүүрсний тээврийг нэмэгдүүлснээр нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлнэ

Дэлгэрэнгүй
Б.Болор-Эрдэнэ: Иргэд төрийн байгууллагатай цахим шуудангаар шууд харилцах боломжтой болно

Б.Болор-Эрдэнэ: Иргэд төрийн байгууллагатай цахим шуудангаар шууд харилцах боломжтой болно

Тавдугаар сарын 01-нээс эхэлж тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80 100 орчим иргэн тоон гарын үсэг авсан байна. Иргэд тоон гарын үсэгтэй болсноор гэрээ хэлцэл, банкны үйлчилгээ авахын тулд биеэр очих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авах боломжтой болно. Мөн цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, таних боломж үүснэ. Долдугаар сарын 01-нээс эхлээд тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ.

Дэлгэрэнгүй
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулж байна.  “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор Б.Баасанжаргал, Г.Ганцэцэг, Ч.Золжаргал, Т.Золзаяа нарт гардууллаа.

Дэлгэрэнгүй
Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

Өнөөдөр байнгын хороод хуралдана. Мөн сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

Дэлгэрэнгүй
ЖАГСААЛТ: Автомашингүй өдрөөр амрах зах, худалдааны төвүүд

ЖАГСААЛТ: Автомашингүй өдрөөр амрах зах, худалдааны төвүүд

Тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Тус захирамжаар дараах зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлжээ.

Дэлгэрэнгүй
“Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо

“Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч “Халамжаас хөдөлмөрт” суурь шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлгэрэнгүй
Ж.Батжаргал: Социализмын үед ажиллаж байсан үйлдвэр, цехүүдийг сэргээх шаардлагатай байна

Ж.Батжаргал: Социализмын үед ажиллаж байсан үйлдвэр, цехүүдийг сэргээх шаардлагатай байна

Өнөөдрийн байдлаар сүүн бүтээгдэхүүний 27.1 хувь, цөцгийн тосны 67.4 хувийг импортолж байна. Тиймээс сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөө жил, жилээр гаргаж байгаа. 2030 он гэхэд 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бий болно.

Дэлгэрэнгүй
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) 1971 оноос хойш жил бүрийн 1 дүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа  5 дугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж байгаа ба нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг салбарын 2300 орчим төлөөлөгч оролцож байна.

Дэлгэрэнгүй
Төсвийн байнгын хороо хуралдана

Төсвийн байнгын хороо хуралдана

Өнөөдөр байнгын хороод хуралдана. 

Дэлгэрэнгүй
УИХ-ын эмэгтэй гишүүд Шведийн Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын эмэгтэй гишүүд Шведийн Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг. Хоёр улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (CoD), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) зэрэг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг дээдэлсэн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж буй нь бидний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгааг тэмдэглэв.

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна

Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.

Дэлгэрэнгүй
Төрийн албан хаагчид тавьдаг тусгай шаардлагыг бууруулна

Төрийн албан хаагчид тавьдаг тусгай шаардлагыг бууруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
С.Одонтуяа: Манай улс өрийн хавханд орсон орнуудын тоонд орсон

С.Одонтуяа: Манай улс өрийн хавханд орсон орнуудын тоонд орсон

Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд хүмүүсийг төөрөгдүүлсэн, буруу аргачлалыг хэлээд байна. Жишээлбэл, Дэлхийн банк Монгол Улсын өр хамгийн ноцтой түвшинд орсон. ДНБ-ний 221 хувьтай тэнцэх өртэй болсон гэдгийг Дэлхийн банк мэдээлсэн. Гэтэл манай улс  санаа зовох хэмжээнд хүрээгүй, хуулийн хүрээнд байгаа, төрийн өмчийн компаниудын өрийг Засгийн газрын өрд тооцохгүй гэж хасч байна. Өөрөөр хэлбэл, аргацаасан, хүн хуурсан аргачлалыг бий болгосноороо өрийн асуудал ноцтой хэмжээнд хүрээгүй гэсэн ойлголт өгч байна. Энэ бол маш буруу. Бид асуудлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Харин өрөө яаж хурдан барагдуулах вэ гэдгийг шийдэх ёстой. АН төрийн өмчит компаниудаа хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох маш их боломж байна гэдгийг хэлж байгаа. Энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байгаа.

Дэлгэрэнгүй
COP17 бага хурал 2026 онд Монгол Улсад болно

COP17 бага хурал 2026 онд Монгол Улсад болно

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.

Дэлгэрэнгүй
УИХ дахь намын бүлэг хуралдана

УИХ дахь намын бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. 

Дэлгэрэнгүй
МҮБХ: 650 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний цомын төлөөх барилдаан зохион байгуулна

МҮБХ: 650 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний цомын төлөөх барилдаан зохион байгуулна

Монгол үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх,  үндэсний спортын топ контентийг бий болгох юм. Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож энэхүү спортыг цэвэр, шударга, өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар хүргэхэд барилдааны зорилго оршино.

Дэлгэрэнгүй
Х.Нямбаатар: Хэрүүлгүй наадам хийхийн тулд хурдан морины сэрвээг лазераар хэмжиж уралдуулъя

Х.Нямбаатар: Хэрүүлгүй наадам хийхийн тулд хурдан морины сэрвээг лазераар хэмжиж уралдуулъя

Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Тиймээс холоос лазераар буудаж, тэрийг нь лайваар харж байгаад төхөөрөмжөөр хэмжиж, морио уралдуулъя.

Дэлгэрэнгүй