Д.Сосорбарам: Би Ардчилсан намд эргэн ирж байна

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Би 2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд намаа хаяад гарсан түүх ард үлдэж. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгээ дуусаг. Би АН-д эргэн ирж байна. Эргэж ирэхгүй бол горьгүй байна. АН-д байгаа залуусаас тогтолцоог өөрчлөөч гэж гуйж байгаа юм. Гуйх биш хүндэтгэлтэйгээр урьж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөт тогтолцоог бий болгож өгөөч дүү нар минь. Та нар чадна. Та бүхэн эрх чөлөөнийхөө гэрт хурдан ир. Нэгдээч гэж урьж байна. Ах нь хамт байя, хань болъё. Хүрээд ир. Өчигдрийн явдал үүрд баяртай" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ