Монгол Улсын кибер аюулгүй байдал сул учраас хакерийн халдлагад өртдөг
Нөгөө талаар НҮБ-д бүртгэлтэй 195 орчим орноос 67 орон кибер цэрэгтэй болчихсон, кибер хил хязгаараа хамгаалж байхад манай улсад дорвитой алхам хийгдэлгүй удсан бөгөөд техник, технологийн нөхцөл, мэргэжлийн хүний нөөцийн чадавхаар олон улсын жишгээс хамаагүй хол хоцорсон.