Олон нийтийн сүлжээнд цэцэрлэгийн хүүхэдтэй зүй бус харьцаж буй багшийн бичлэг тарсан. Уг бичлэгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгааг тогтоосон байна.
Тиймээс Архангай аймаг дахь цагдаагийн газраас хүүхдэд үзлэг хийх шинжээч эмч томилон, багшийг шалгаж эхэллээ.
Уншиж байна |