Хэргийн нотлох баримт устгасан мөрдөгч нарт дөрвөн жилийн хорих ял оноожээ

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон нэр бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс
шүүгдэгч Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял
шүүгдэгч Д.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял
шүүгдэгч Г.Даваажавт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял
шүүгдэгч Т.Батсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял оноосон байна.
Шүүгдэгч Д.Сүндий нь 2019 онд эхнэрээ хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ