Гэр шатаж, 30 настай залуу амиа алджээ
2021-12-14

 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О, Б нарын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Иймд:

 

-Цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх

- Пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангах

–Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх

–Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

–Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

–Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин