Хан-Уул дүүргийн 16 айлыг "ухсан" орон байрны хулгайчийг барьжээ
2021-11-29

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Тус этгээд өмнө нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан бөгөөд камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон, хулгай хийсэн байна. 

 

Тиймээс иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
өөөө:
нэг удаа хулгай хийвэл нэг хурууг тайр. хоёр удаа хулгай хийвэл 2 дахь хурууг тайр, 3 удаа хулгай хийвэл 3 дахь хурууг гэх мэтээр тайрах хэрэгтэй. мухар хуруутай болохоор хүмүүс хараад аяндаа хулгайч гээд ойлгоно.
2021-12-02
ard:
naad hulgaichaa neriig ni obogtoi ni taviach.yugii ni haatsailj nuugaad baigaa yum hashraaj olon niitiin nyden deer paiz zyygeed zam tseverlyyldeg huuchnii es baigaa sh dee.tegvel gemt hereg buurna.ajlaa hiij chaddaggyi hulgaichuudiin naiz bx
2021-11-29