МУГЖ С.Жавхлангаас салснаас хойш хувийн уран бүтээлдээ илүү анхаарч яваа дуучин Г.Эрдэнэчимэг сүүлийн үед бурханы ном маань мэгзэж сурч, уншиж, мэдэж, лам хуврагуудтай их ойрхон байх болжээ. Тодруулбал, Нора Банчэн гэгээнтэний хийдэд ном үзэж байгаа тэрбээр ойр ойрхон Энэтхэг улс руу яваад байгаа харагддаг.
Хамгийн сүүлд тэрбээр мааниар дуу зохиож дуулжээ. Тодруулбал, "Аав ээжийн ачийг хариулах маань" гэсэн шинэ уран бүтээл хийсэн нь сонсогч фэнүүдэд нь таалагджээ. Бурхан номтой "нөхөрлөж" яваа тэрбээр "Багшдаа аврал одуулах маань" гэсэн шинэ уран бүтээлээ бас гаргахаар бэлтгэж байгаа бололтой шүү.