Чойжин ламын сүм музей нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2024.06.05-ны өдрийн 14:00-17:00 цагт “ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ МУЗЕЙ: ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨН” өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулна.
Музейн боловсролын хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудын урлагийн тоглолт, тусгай хэрэгцээт иргэдийн онцлогт тохирсон спорт тоглоомууд, шүд, нүд, чих, хамар хоолойн эмчийн үзлэг зөвлөгөө зэрэг баялаг агуулгатай тус өдөрлөгт нийт 200 гаруй хүүхэд багачууд эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцох юм.
Үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ажил олгогч байгууллагууд иргэдэд үйлчлэх бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.