Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингоо охин өнгөрсөн нэгдүгээр сард 9 нас хүрсэн билээ. Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 3е ангид суралцдаг. Дуу дуулж бүжиг бүжиглэх дуртай тэрбээр аймгийнхаа авьяаслаг багачуудын "Нар мишээсэн алтанхан говь мину" тоглолтод монгол ардын бүжиг бүжиглэсэн байна.
Түүний хувьд "Гадуур явахаар хүмүүс таниад "Хөөх Монгол Улсын 3 сая дахь иргэн явж байна шдээ гэж уулга алдахаар их гоё байдаг. Хүүхдүүд надтай найзлах юмсан гэдэг. Би олон найзтай. Өөрийгөө 3 сая дахь иргэн гэж бодохоор гоё санагддаг. Миний мөрөөдөл гэвэл нэртэй алдартай дуучин болно бас бүжигчин болно. Чөлөөт цагаараа зураг зурна. Зав гарахаараа бүжиглэнэ, дуулна. Нар ээсэн алтанхан говьдоо намтар түүхээ өвөрлөн мэндэлсэн. Гайхамшигт хувь ерөөлтэй гурван сая дахь иргэн би Өмнөговийнхоо. Өмнийн цэнхэр говийн түмэндээ олуулаа болохыг ерөөж, төрдөө данстай 3 сая дахь иргэн гэж Төрийн тэргүүн хүртэл нэрийг минь шивнэсэн юмаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дашрамд дурдахад, одоогоос есөн жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж, тэрхүү бяцхан нярайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Монголжингоо" хэмээх нэр хайрласан билээ. Х.Монголжингоо айлын ууган охин юм.
Уншиж байна |