"Мөнхийн залуу од" гэсэн тодотголтой топ модель Э.Одгэрэл өдгөө 57 настай. Тэрбээр сонгодог урлагт хөл тавиад уджээ. Мөнхийн ус уусан мэт гоо сайхан тэрбээр балет бүжгээр хичээллээд чамгүй удсан гэнэ.
Тэрбээр "Сонгодог урлаг тэр тусмаа балетын урлаг чинь хүнийг өд мэт хөнгөн болгохын төлөө байдаг. Хэдэн зууны өмнөөс эхэлсэн энэ гайхамшигтай сонгодог урлагийг би өд л гэж боддог. Ер нь бол хичээллээд удаж байгаа. Анх охиноо балетад өгөхөөр ирж байсан. Тухайн үед би бас хөлөө гэмтээчихээд явж байсан болохоор Би явж болох уу, том хүний анги байдаг уу гэж асууж байгаад тухайн үед тийм анги байдгийг мэдээд явж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл явж байна даа" гэж ярьжээ.