Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
"Иргэдийн 90 хувь нь сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна"
2023-10-10

Сэтгэцийн эрүүл мэнд-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэхтэй холбоотой эрүүл мэндийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. 

 

СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа:


Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүр 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний олон улсын хурлыг сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд уриан дор 2023 оны 10 дугаар сарын 13-14-ний өдөр зохион байгуулах гэж байна. 


Ковид цар тахал тохиолдохоос өмнө дэлхийд даяар 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байсан. Энэ нь найман хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс арай өндөр тохиолдолтойгоор сэтгэгцийн эрүүл мэндийн эмгэгтэй амьдарч байсан. Өсвөр насны хүн амын 14 хувь нь мөн уг асуудалд нэрвэгдсэн байна. Сэтгэцийн ноцтой буюу хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүм амтай харьцуулахад 10-20 жил бага насалж байна. Гэтэл эдгээр өвчнийг урьдчилан сэргийлэх боломжтой. 


Монгол Улсад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн сүүлийн судалгаагаар 2023 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан байна. Сэтгэцийн асуудал үүсгэж буй гол зүйл нь гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа холбоо дутагдалтай, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээ болон нийгмийн орчин орж байна. 

  • 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
  • 5-6 хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй, 
  • 6 хүн тутмын нэг нь архаг ядаргаанд орсон, 
  • 8 хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиуртай, 
  • 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 
  • 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй байна 
Shuud.mn
Сонин хачин
СЭМҮТ-ийн их эмч нар, сувилагч нар, ажилтнууд ба ажилчид өөрсдийнхөө эрүүл хамаатнуудыгаа шизофренитэй гэж оношлон, улсаас тэтгэмжүүдийг өгдөг юм. Мөн тэд ганц хоёр баян өвчтнүүдийг өөрсдийнхөө гуйлгачин болох хамаатнуудтайгаа сексдүүлэх гээд баян өвчтнүүдийг хүчээр СЭМҮТ-д хэвтүүлдэг.
2023-11-22
76-гаа шар хаданд хадчих
2023-10-10
Энэ харин ганц үнэн зөв тоо баримт байна
2023-10-10
tyynees ih
2023-10-10
Монголчуудын 90% нь сэтгэцийн гажигтай гэсэн үг үү?
2023-10-10
tyynees ih