Онцгой байдлын албан хаагчид гурван метрийн гүн нүхэнд унасан 58 настай эрэгтэйг гаргасан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 03:21 цагт бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид очиж иргэн М-г гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |