ОХУ-ын Екатеринбург хотод оюутны спортын фестиваль наадам болж байгаа. Өчигдөр самбо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Э.Гансүх жингийн бүх өрсөлдөгчөө илүүрхэн аваргын алтан медалийн болзол хангалаа.
Тэрбээр алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчин А.Ивановыг барилдааны цаг дуусхаас өмнө цэвэр ялсан.
Үүнээс гадна манай улсаас эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Б.Энэбиш, эмэгтэйчүүдийн 54 кг-д Б.Солонго, 59 кг-д Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртсэн юм.
Монгол Улсаас ҮБТДС-ийн Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай 13 самбочин Екатеринбургийг зорьсон.
Эх сурвалж: МGL SPORT
Уншиж байна |