Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 156 дугаар километрийн 5-6 дугаар зуутад 11 тооны ямаа төмөр замын хориг хашаанд орж, галт тэргэнд дайруулжээ.
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог.
Тиймээс малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |