Төрийн дууллаа дуулаагүй Ираны тамирчдыг шийтгэж болзошгүй
2022-11-22

Даваа гарагт Англитай хийсэн тоглолтын өмнө Ираны шигшээ багийн тамирчид улс оронд нь болж буй эсэргүүцлийг үйлдлээрээ дэмжсэн нь ноцтой үр дагавар дагуулж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа талаар Newsweek мэдээлжээ. 

 

Ираны шигшээ багийнхан тоглолтын өмнө улсынх нь төрийн дуулал эгшиглэхэд дагаж дуулаагүй юм. Ингэснээр олон нийтийн эсэргүүцлийг зэрлэгээр дарж буй Ираны эрх баригчдыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Тэдний хийсэн энэ алхмын улмаас багийн гишүүд төдийгүй ар гэрийнхэн нь эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүй гэнэ. Ийм байр суурийг АНУ-ын Олбанигийн их сургуулийн олон улсын эрхзүйн судлаач Дэвид Гинн илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар, тамирчдыг эх оронруугаа буцсаны дараа баривчилж магадгүй аж.

 

Энд дуулгахад, даваа гарагт Иран, Английн тоглолт Ираны багийн ялагдлаар төгссөн. Тоглолт эхлэхийн өмнө Ираны төрийн дуулал эгшиглэхэд Ираны хөгжөөн дэмжигчид шүгэлдэж, эсэргүүцэл илэрхийлсэн бол хөлбөмбөгчид төрийн дууллыг дагаж дуулаагүй нь олны анхаарлыг татсан юм. 

 

Иран: Алдартнууд баривчлагдаж, эсэргүүцлийг дарахаар цэрэг хөдөлгөв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тамирчин хүний амжилт гаргах хугацаа богинохон. Тиймээс та нар зоригтой л бай. Өөрснийхөө төлөө тэмц.
2022-11-22