People сэтгүүл Америкийн жүжигчин, Марвелийн цувралд "Ахмад Америк" дүрийг бүтээсэн Крис Эвансыг 2022 оны дэлхийн хамгийн дур булаам эрээр нэрлэжээ. Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "энэ мэдээ ээжийг илүү баярлуулна" хэмээсэн байна.
Өдгөө 41 настай жүжигчин Крис Эванс өөрийг нь хамгийн дур булаам эрээр тодруулсанд ээж нь баяртай байна хэмээн өгүүлжээ.
"Ээж миний хийсэн бүхнээр бахархдаг, гэхдээ үүгээр бол яг бардамнах байх шүү" хэмээн Крис Эванс өгүүлжээ. Харин Эвансын ээж хүүг нь хамгийн дур булаам эрээр тодруулсанд огт гайхаагүй, "манай гэр бүл жаргалтай байгаа" хэмээн ярьсан байна.
People сэтгүүл жил бүр хамгийн дур булаам эрчүүдийг нэрлэдэг уламжлалтай. Өнгөрсөн жилийн хамгийн дур булаам эрээр мөн л Марвел цувралын жүжигчин тодорч байлаа. Тодруулбал, Америкийн жүжигчин 52 настай Пол Радд 2021 оны хамгийн дур булаам эрээр тодорсон бөгөөд тэрбээр Ant-Man киноны гол дүрээр ихээхэн алдаршсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |