Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Орос, Гүржийн хил дээр байрлуулсан цэрэг татлагын газруудыг буулгажээ
2022-10-24

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа энэ дайчилгаанаас зугтан олон мянган хүн хилийн чанадыг зорьсон. Улмаар энэ урсгалыг тогтоон барих үүднээс Оросын эрх баригчид хөрш улстай хил залгаа хуурай замын боомтууд дээр цэрэг татлагын комисс байгуулж байв. 

 

Тухайлбал, Орос, Гүржийн хил дээр, Хойд Осетод явуулын цэрэг татлагын комисс байгуулж байлаа. Дайчилгаа зарласны дараа оросууд энэ хилээр олноороо нэвтэрч байх үед эдгээр цэгийг байгуулж байсан бөгөөд 10 дугаар сарын 21-ний өдөр энэ цэгүүдийг буулгах шийдвэрийг орон нутгийн эрх баригчид гаргажээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, "Верхний Ларс", "Нижний Зарамаг" боомтууд дээр байсан явуулын цэрэг татлагын цэгүүдийг буулгасан байна. Эдгээр цэгүүд энд хэдэн долоо хоног ажилласан бөгөөд одоо хил дээр нөхцөл байдал тогтворжсон, Гүржийг зорих иргэдийн урсгал багассан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний есдүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар тус улс даяар хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. Улмаар дайчилгаанаас зугтсан орос эрчүүд олноороо эх орноос явж, онгоцны тийзний үнэ огцом өсөж, хомстолд орсон бол хил дээр олон мянган машин дараалалд зогсон, хүмүүс хил нэвтрэхийн тулд нэгээс хоёр хоног хүлээж байв.

 

Дайчилгаанаас зугтан Монголыг зорьсон буриад блогчид: Амьдрал хүнд, түрээс өндөр

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шинэковууд фронтод очоод үхээд дуусах арай болоогүй байна. Тэр үед дахиад нэмж татахаас өөр гарц үгүй болно.
2022-10-24