ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, улмаар Оросын дайчилгааны насны эрчүүд олноор хилийн чанадыг зорих болсон юм. Харин сүүлийн үед энэ урсгалыг зогсоох үүднээс хил орчимд цэргийн комиссарын газар байгуулж байгаа гэх мэдээлэл гарсаар байна.
Тухайлбал, Финландтай хиллэдэг Ленинград мужийн Выборг дүүрэгт цэргийн албанд гэрээгээр татах явуулын цэг байгуулсан талаар 47news сайт мэдээлжээ. Энэ явуулын цагт дайчилгаанд хамрагдах ёстой хүмүүст зарлан дуудах хуудас өгөх бол бусад хүмүүс сайн дураар цэрэгт элсэх боломжтой гэнэ.
Цэргийн штаб байгуулсан гэх мэдээллийг Выборгийн захиргаа ч баталсан байна "Явуулын цэгүүдийг хуулийн дагуу нээсэн" хэмээн захиргааны төлөөлөгч онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |