Есдүгээр сарын тавны өглөө Афганистаны нийслэл Кабул хотод байх Оросын Элчин сайдын яамны барилгын ойролцоо амиа золиослогч өөрийгөө дэлбэлжээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, амиа золиослогчийн үйлдсэн энэ халдлагын улмаас 15-20 хүн амиа алдсан гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Оросын хоёр дипломат байсан гэж Афганистаны хэвлэлүүд мэдээлсэн байна.
Медуза сайтын мэдээлснээр, алан хядагч-амиа золиослогч энэ халдлагыг үйлдэх үед барилгын ойролцоо виз авах гэсэн хүмүүс дугаарлан зогсож байсан гэнэ. Мөн энэ үеэр визний ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг зарлахаар Оросын дипломат ажилтан гарч ирсэн байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |