Америкийн өөр нэг улс төрч Тайваньд газардав
2022-08-26

Сүүлийн үед Тайванийг зорьсон АНУ-ын төлөөлөгчдийн цуваа тасрахгүй байна. Энэ удаад Америкийн сенатч Марша Блэкберн Тайваньд газарджээ. 

 

Бүгд найрамдах намын гишүүн, Теннесси мужаас сонгогдсон сенатч Марша Блэкберн ийнхүү Тайваньд очсон нь наймдугаар сар гарснаас хойш Америкийн томоохон албан тушаалтнууд Тайваньд айлчилж буй дөрөв дэх тохиолдол юм. Энэ айлчлалыг БНХАУ мөн л эсэргүүцэж, АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагаа дахин нотолж байна хэмээн мэдэгджээ. 

 

Марша Блэкберн Тайваньд гурван өдөр айлчлах аж. Айлчлалын үеэр Тайванийн захиргааны тэргүүн Цай Инвэнь, Аюулгүйн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргар Гу Лисюн, Гадаад хэргийн сайд Жозеф У болон Тайванийн бусад албаны этгээдүүдтэй уулзах юм байна. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын хоёрны өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилж, улмаар АНУ, БНХАУ, Тайванийн хоорондын харилцаа ихээхэн хурцадсан юм. Энэ байдал намжаагүй байтал, наймдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Конгрессын гишүүдийн төлөөлөгчид Тайваньд айлчилсан бол үүний араас, наймдугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Индиана мужийн захирагч Эрик Холкомб арал дээр газардсан. Хятадын эрх баригчид эдгээр айлчлалыг ихээхэн эсэргүүцэж, арлын орчимд цэргийн сургуулилалт хийж байгаагийн дээр Тайванийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хядуудыг дараалан улс төрч Монголд олон байгаа түүнээс хужаа иймэрхүү л гахайн тооройшдээ
2022-08-28
Иргэн:
БНХАУ АНУ-ын нохой буюу зөвхөн экспортоос олох америк доллароо л боддог улс юм.
2022-08-26