Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Австрали Украин руу хуягт техникүүд илгээжээ
2022-06-20

Украинд дайн эхэлснээс хойш барууны орнууд Украинд төрөл бүрийн зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Эдгээр орнуудын нэг нь Австрали улс бөгөөд энэ улс Украинд 14 хуягт тээвэрлэгч өгөхөөр амлаж байв. Австрали М113АS4 хуягт тээвэрлэгч 14-ийг өгөхөөр амласнаас дөрвийг нь илгээсэн талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хуягт тээвэрлэгчид Эмберли дэх Хатан хааны агаарын цэргийн хүчний баазаас өнгөрсөн долоо хоногт гарсан байна. "Австрали улс Украинд олгох 14 тээвэрлэгчийн эхний дөрвийг Украины Ан-124 онгоцонд ачин илгээсэн" хэмээн Австралийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Украинд үзүүлэх тусламжийн багц нь 198 сая ам.долларын дүнтэй бөгөөд тусламжийн багцад Bushmaster тээвэрлэгчид, их буу, дрон, танк эсэргүүцэх зэвсэг зэрэг зэр зэвсэг багтаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Х:
Өө ганц бөмбөг анзаараггүй дээр нь унагачих тэгээд жинхэнэ хөх дэлхийгээс ямарч аюулгүй устах байх
2022-06-20
Оросыг хэт буланд шахвал ч арлаараа дуусна да английн колони австрал.одоо ч колони шүү дээ
2022-06-20