Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Путин: ОХУ, БНХАУ спорт дахь бойкотыг эсэргүүцэж байна
2022-01-26

Олон улсын спортын тэмцээнийг бойкотлож байгаа тал дээр Орос, Хятад улс нэгдсэн байр суурьтай бөгөөд спортыг улс төржүүлж байгаагийн эсрэг зогсож байгаа гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. 

 

"Бид хамтдаа спортыг улс төржүүлэх, бойкотлохыг эсэргүүцэж байна. Уламжлалт олимпын үнэт зүйлс, нэн тэргүүнд тэгш эрх, шударга ёсыг дэмжиж байгаа" хэмээн Путин Оросын олимпын шигшээ багийнхантай цахим уулзалт хийх үеэрээ мэдэгджээ. 

 

Тэрбээр Олимпын наадмын нээлтийн өдөр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзана гэдгээ баталсан байна. Энэ уулзалтын үеэр биеийн тамир, спортын салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны он жилүүдийг дүгнэн хэлэлцэх гэнэ. Түүнчлэн Бээжин олимпын наадмыг дээд зэргээр зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

 

Эргэн сануулахад, АНУ Бээжингийн Олимпыг бойкотлосон бөгөөд ингэснээр тус улсын албаны төлөөлөгчид Бээжинд очихгүй юм. Энэ бойкотод хэд хэдэн орон нэгдсэн бол Хятад улс эдгээр орнуудад хандан "спортыг улс төржүүлэхээ зогсоох"-ыг уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин