Путин: Афганистанд 20 жил бүхнийг сүйтгэсэн АНУ одоо л туслах ёстой
2021-12-24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Энэ нь түүний хувьд 17 дахь удаагийн өргөн цар хүрээтэй хэвлэлийн бага хурал юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан бол энэ удаад сэтгүүлчидтэй биечлэн уулзсан байна. Хэвлэлийн бага хурал 3 цаг 55 минут үргэлжилж, Путин олон асуултад хариулснаас гол сэдвүүдийг түүвэрлэн хүргэж байна. 

 

Цар тахлын тухай

 

Оросын эдийн засаг коронавирусийн халдварын сорилттой нүүр тулахдаа цочролд бэлэн байсан бөгөөд бусад оронтой харьцуулахад эдийн засгийн уналт харьцангуй бага, 3 хувьтай байсан гэдгийг Владимир Путин онцоллоо. Мөн дэлхийн бусад орнуудтай харьцуулахад эдийн засаг нь хурдацтай сэргэж байгааг дуулгасан байна.

 

Путиний өгүүлснээр, Орост сүргийн дархлаа 59,4 хувьтай болжээ. Энэ нь хангалтгүй, сүргийн дархлааг 80 хувьд хүргэх ёстой гэж Путин үзэж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралын төгсгөл гэхэд ийм хэмжээнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эрүүл мэндийн салбар асуудалтай, мөн дархлааны төвшин бага байгаа газарт шинэ штамм үүсэж байгаа тул вакциныг харилцан зөвшөөрч, дэлхий даяар вакцин түгээх нь чухлыг Путин онцолсон байна. 

 

"Ковидоос үүдэлтэй нас баралтыг тоолоход хүнд. Бид ямар нэг зүйл нуухыг хичээж байгаадаа ч биш. Вакцин тариулаагүй хүмүүсийг хянах шалгах арга хэмжээ авах ёстой юу гэвэл үгүй. Хүчээр дарах оролдлого хийх нь эргээд үүнийг эсэргүүцэх нөхцлийг бий болгоно. Бид өөр замаар явах ёстой. Хүмүүсийн байр сууриас үл хамааран тэдэнд хүндэтгэлтэй хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг тэвчээртэйгээр тайлбарлах хэрэгтэй" хэмээн Владимир Путин вакцин эсэргүүцэгчдийн талаарх асуултад хариулжээ.

 

Украин болон Донбассын нөхцөл байдлын талаар 

 

Сүүлийн үед ОХУ-ыг Украин руу зэвсэгт халдлага үйлдэхээр бэлдэж байгаа, Украины хил дээр олон мянган цэрэг байршуулсан нь үүний нотолгоо барууны хэвлэлүүдээр мэдээлж, мөн тухайн орнуудын улс төрчид Орост анхааруулж, хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа юм. Энэ сэдвээр сэтгүүлчийн тавьсан асуултад Владимир Путин дараах байдлаар хариулжээ.

 

"Одоо "дайн, дайн дайн" л гэцгээх юм. Оросыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг ч уриалж байна <…>Донбассын ирээдүйг тэнд амьдарч байгаа хүмүүс тодорхойлно. Бид зуучлагчийн үүрэгтэй. Гэхдээ нэг асуудал байна. Орос улс зуучлагч, гэтэл биднийг сөргөлдөөний нэг тал болгохыг хүсээд байх юм. Ийм заалт Минскийн хэлэлцээрт байхгүй. <...> Украины Ерөнхийлөгч Зеленский хэт даврагчдын нөлөөнд орсон. Бид ямар ч үнээр хамаагүй Украинтай сайн хөршийн харилцаа тогтоохыг хүсэж байна. Гэтэл ийм удирдлагатай үед бид үүнийг яаж хийх вэ? " 

 

Афганистанд талибууд төрийн эрхэнд гарсан талаар 

Энэ оны наймдугаар сард Афганистаны "Талибан" хөдөлгөөн засгийн эрхэнд гарсан. Олон улс талибуудыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд талибууд төрийн эрхийг гартаа авсныхаа дараахан ОХУ-д очин, хэлэлцээ хийж байв. Орос, Афганистаны цаашдын харилцааны талаарх сэтгүүлчийн асуултад Путин дараах хариултыг өгчээ. 

 

"Орос, Афганистаны харилцаа сайнаар хөгжөөсэй гэж би хүсдэг. Талибуудыг хүлээн зөвшөөрөх тал дээр гэвэл бодит байдал дээр тулгуурлах ёстой. Улсын удирдлагад бүхий л угсаатны төлөөлөгчид оролцсон байх ёстой. Одоо Афганы ард түмэнд туслах хэрэгтэй. Афганистаны эдийн засаг болон Афганистаны ард түмэнд хохирол учруулсан хүмүүс одоо тэдэнд туслах ёстой. Тэнд 20 жил байж, бүгдийг сүйтгэсэн хүмүүс одоо туслах ёстой. Нэн тэргүүнд бүхий л банкууд, тэр дундаа Америкийн банкуудад байгаа хөрөнгийг царцааснаа цуцлах ёстой"

 

Бээжингийн Өвлийн олимпыг бойкотлосон талаар

 

БНХАУ угсаатны цөөнхийн эрхийг ноцтой зөрчиж, геноцид үйлдэж байна гэсэн шалтгаанаар АНУ Хятадад болох Өвлийн олимпыг дипломатаар бойкотлохоор болсон. Америкийн араас барууны хэд хэдэн орнууд ч олимпыг бойкотлохоор болсон юм. Үүнтэй холбоотой байр сууриа Путин хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. 

 

"Бээжингийн олимпыг бойкотлох нь байж болшгүй шийдвэр. Би АНУ-ын ерөнхийлөгч байсан хүнтэй ярьж байсан. Тэр хэлэхдээ, 1980-аад оны олимпыг бойкотлосон, тэр дундаа АНУ-ын зүгээс бойкотлосон нь маш том алдаа байсан гэдгийг онцолж байлаа. АНУ ийм халдлагаа үргэлжлүүлсээр байна. Энэ бол БНХАУ-ын хөгжлийг тогтоон барих гэсэн оролдлого. Спорт болон урлаг нь хүмүүсийг нэгтгэх ёстой болохоос ард түмнүүдийг тусгаарлах ёсгүй. Үүнээс болж олон улсад хохирол учирна. Гэхдээ яалтай ч билээ. Бүгд л алдаа гаргадаг, гэхдээ бүгд ийм алдаагаа давтдаггүй. Хориг тавьсан ганцхан шалтгаан бий. Энэ бол өрсөлдөгч болохуйц улсдаа саад болох гэсэн л хэрэг. Хятад улс дэлхийн нэгдүгээрт бичигдэх эдийн засаг болох нь гарцаагүй. Тэд үүнийг ойлгосон учраас л ийм саад хийж байна" хэмээн Путин мэдэгдсэн байна. 

 

Энэ удаагийн хэвлэлийн бага хурал сэтгүүлчидтэй биечлэн уулзах хэлбэрээр болсон ч тодорхой хэмжээний хязгаарлалт үйлчилж байлаа. Тухайлбал, энэ удаагийн хуралд оролцох сэтгүүлчдийн тоог 500 хүртэл бууруулах шийдвэр гаргасан юм. 2019 онд гэхэд л 1895 сэтгүүлч оролцож байлаа. Хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан барилгын үүдэнд орж ирсэн бүх хүмүүсийг тусгайлан ариутгах хаалга суурилуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-07-21
Ann Earnis:
HOW I GOT MY HUSBAND BACK WITH THE HELP OF PRIEST WISDOM CONTACT ON WHATS_APP NUMBER +2348124644470 This is my testimony about the good work of priest wisdom who helped me ... I'm Ann Earnis from North Carolina USA. And am sorry for putting this on net but i will have to, by this world best spell caster that brought back my husband who left me out for past 3 years, i eventually met this man on a blog site posting by one of is client for help, i explained everything to him and he told me about a spell caster that he had heard about and he gave me an email address to write to the spell caster to tell him my problems. In just 1 days, my husband was back to me. I just want to say thank you to this truthful and sincere spell caster, sir all you told me have come to pass and thank you sir. Please I want to tell everyone who is looking for any solution to their problem, I advise you to kindly consult this spell caster, he is real,he is powerful and whatever the spell caster tells is what will happen, because all what the spell caster told me came to pass. You can kindly contact him on: his email address is supernaturalspell0@gmail.com or directly on whats-app +2348124644470 https://supernaturalspell21.blogspot.com/ facebook page: https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-07-17