Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Өмнөд Солонгос хязгаарлалтын арга хэмжээгээ сулрууллаа
2021-11-01

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр коронавирустэй тэмцэх шинэ дүрэм үйлчилж эхэллээ. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хязгаарлалтуудын ихэнхийг цуцалж, "коронавирустэй зэрэгцэн амьдрах" үе эхэлж байгаа бөгөөд ковидыг энгийн ханиад гэж үзэн, ковидоос өмнөх үедээ эргэн орохоор хичээж байгаа аж. 

 

Ийнхүү хязгаарлалтыг цуцласнаар Өмнөд Солонгост коронавирусийн халдварын дэгдэлт улам нэмэгдэнэ гэж зарим шинжээчид болгоомжилж байгаа ч хоёр жилийн хугацаанд хязгаарлалтад амьдарсан энгийн ард иргэд "коронавирустэй зэрэгцэн амьдрах" санааг дэмжиж байгаа гэнэ. 

 

Өнөөдрөөс хэвийн амьдралдаа шилжих үеийг аажмаар эхлүүлж байгаа ч хязгаарлалтыг бүрэн цуцлах талаар ярих нь хараахан эрт гэдгийг эрх баригчид анхааруулсан байна. Ямартай ч 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн кафе, зоогийн газрууд 24 цагаар ажиллаж, нэг дор цугларах хүний тоог 10-12 болгон нэмэхээр болжээ. Фитнес төв, зугаа цэнгээний газруудын ажиллах нөхцлийг хялбларшуулж, спортын уралдаан тэмцээн, концерт зохион байгуулах боломжтой болжээ. Мөн бусад салбарт ч хязгаарлалтуудыг сулруулж байгаа аж.

 

Коронавирусийн халдварыг бараг энгийн ханиад томуутай адилтган авч үзэх амьдралын хэв маягт шилжих явц гурван үе шаттайгаар өрнөх бөгөөд шат тус бүр нь зургаан долоо хоног үргэлжлэх юм байна. Өмнөд Солонгост дархлаажуулалтын үзүүлэлт өндөр байгаа тул ийнхүү хязгаарлалтуудыг сулруулахаар болжээ. Энэ улсад 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан хүний тоо нийт хүний амын 75 хувиас дээш гарсан байна. Харин 18 хүртэлх насныхан хараахан вакцинд хамрагдаагүй гэж тооцвол насанд хүрсэн хүн амынх нь дунд эзлэх вакцинд бүрэн хамрагдсан хүний тоо 87 хувийг давжээ.

 

Гэхдээ дөрвөн долоо хоног үргэлжлэх үе шат дуусах бүрийд хоёр долоо хоногийн хугацаатай үнэлэлт дүгнэлт өгөх үе үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд халдварын нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг хийх аж. Хязгаарлалтыг сулруулснаар коронавирусийн халдвар ихээр дэгдсэн эсвэл өвчтөнүүдийн тоо өссөний улмаас эмнэлэгт ирэх ачаалал 80-аас дээш хувьд хүрсэн бол энгийн амьдралд шилжих үеийг хойшлуулж болзошгүй гэж эрх баригчид анхааруулжээ.

 

Хязгаарлалтыг сулруулснаар иргэд бусадтай чөлөөтэй харилцах, зорчих боломжтой болсноор өдөрт 5000 тохиолдол илэрч, халдвар дахин дэгдэх нь цаг хугацааны л асуудал болно гэж зарим шинжээчид анхааруулж байгаа юм. Гэхдээ хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсан тул хязгаарлалтуудыг цуцлах эрсдэлтэй ч гэлээ шийдэмгий алхам хийх цаг нь болсон, хүмүүс өвдлөө гэхэд хөнгөн өвдөнө гэж эрх баригчид үзэж байгаа аж. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн халдвартай хүн бүрийг эмнэлэгт хэвтүүлэхгүй, гагцхүү хүнд өвдсөн, мөн 70-аас дээш насныхныг л эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээр болжээ.

 

Энд дуулгахад, 51,7 сая хүн амтай Өмнөд Солонгос дахь халдварын тоо хүн амаараа энэ улсаас 16 дахин бага манай орныхтой ижил төвшинд байгаа юм. Тодруулбал, цар тахал дэгдсэнээс хойш жил орчмын хугацаанд дотооддоо халдвар тархаагаагүй гэгдэж байсан, 3,2 сая хүн амтай Монголд өнөөдөр коронавирусийн халдварын нийт тохиолдол 358 мянгыг давсан бол Өмнөд Солонгост энэ тоо 364 700 байгаа юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин