Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлнө
2021-10-25

Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж буй. 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид  зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна.

 

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх юм. Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог. Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлдсэн. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий. Эдгээр асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд санууллаа. Түүнчлэн энэ онд багтаан зуслангийн бүсийн дахин төлөвлөлтийг боловсруулж,  2022 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд хуульд нийцүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн байх ёстойг үүрэг болгосон юм. 

Shuud.mn
Сонин хачин