Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
БНХАУ тойрог замын станц руугаа сансрын нисэгчдээ маргааш илгээнэ
2021-06-16

БНХАУ анхны тойрог замын станцаа байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ станц руу хүрэх, анхны жолоодлогот "Шэньжоу-12" хөлгийг маргааш буюу зургадугаар сарын 17-ны өдөр хөөргөхөөр төлөвлөсөн талаар Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн төлөөлөгч Ли Цимин мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, зургадугаар сарын 17-ны пүрэв гарагт гурван сансрын нисэгч сансарт хөөрөх гэнэ. Хөлгийг Ганьшу муж дахь "Жюцюань" сансрын буудлаас 09.22 цагт хөөргөхөөр төлөвлөсөн байна. 

 

Эргэн сануулахад, Хятад улс "Тяньгун" тойрог замын станц байгуулахаар энэ станцын үндсэн модуль болох "Тяньхэ"-г дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тойрог замд амжилттай оруулсан юм. Тавдугаар сарын сүүлээр Хятадын "Тяньжоу-2" ачааны хөлөг "Тяньхэ" модультай холбогдсон. Ачааны хөлөг задгай сансарт гарахад зориулсан хоёр скафандр, түлш  зэрэг төрөл бүрийн ачааг тойрог замд хүргэсэн байна. Энэ бүхэн нь сансарт байгуулж буй станц дээр гурван сансрын нисэгч гурван сарын туршид ажиллахад шаардлагатай болох аж. Сансрын станцыг 2022 онд барьж дуусна гэж төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхэд нийтдээ 12 нислэг үйлдэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улсыг туурга тусгаар улс болгосон агуу их Орос улсыг бүү муул, үүх түүхээ мэдэхгүй эргүү тэнэг мал минь!!! Ер нь Монголын минь мөнхийн хөрш Ауу их Орос гүрэн, агуу их Хятад гүрнийг хэзээ ч дахин бүү муул, жаал минь!!! Харин дэлхийг жанжлах, Монголыг цөлмөх бодолтой холын Америкийг муулж болно шүү, жаал минь!!!
2021-06-16
Оросоос дээр бна. Оросууд хорионд ороод Хөлгөө ч хөөргөж чадахаа болсон гэсэн Баяр хүргэе
2021-06-16