Их Британийн 71 настай загвар өмсөгч хувирашгүй гоо үзэсгэлэн болон сэтгэл татам байдлынхаа нууцыг дэлгэсэн талаар Дейли Мейл мэдээлжээ. Жен Тейлор-Стронг нөхрийн хамт Лондон хотноо амьдардаг аж. Түүний өгүүлснээр, экстрим спортын төрлүүд түүнийг "мөнхийн залуу" байхад нь нөлөөлдөг гэнэ.
"Би 63 настайдаа хаднаас үсэрч, Швейцарт парапланаар нисэж байлаа. Маш их сандарч, түгшиж байсан тул ийм зоригтой алхам хийхээсээ өмнө гэрээслэл үлдээж байсан юм. Гэхдээ айдсаа даван туулснаар маш их аз жаргалтай болсон" хэмээн Жен ярьжээ.
АНУ-аас гаралтай, 71 настай загвар өмсөгч Жен нарны тос тогтмол хэрэглэж, малгай өмсдөг гэнэ. Түүнчлэн D амин дэм ууж, арьсныхаа амин дэмийг тариагаар нөхөхийн тулд гоо сайханч дээр очдог аж.
Жений өгүүлснээр, насандаа тохирсон нүүр будалт сонгосноор сэтгэл татам харагдахад тусалдаг аж. Түүнчлэн нүүрний арьсаа байнга, сайтар цэвэрлэх нь арьс эрүүл байхын үндэс гэж Жен өгүүлжээ.
"Агаарын бохирдолтой хотод амьдардаг тул маш сайн нүүр цэвэрлэгч ашигладаг. Үүгээрээ салфеткан дээр ямар ч ул мөр үлдэхгүй болтол нь цэвэрлэнэ" хэмээн Жен туршлагаасаа хуваалцсан байна.
Түүнчлэн сэтгэл татам байдал, галбираа хадгалахын тулд өдөрт ердөө хоёр удаа хооллодог, өдөр бүр хагас цаг алхаж, 30-60 минутын хугацаанд дугуйн дасгал дээр хичээллэдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |