Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын Тахал судлалын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн COVID-19-ийн британи штаммыг илрүүлэх дэлхийн анхны системийг боловсруулж, бүртгэсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.
"Шинэ тест систем нь чухамхүү британи мутацийн штаммыг маш хурдан илрүүлнэ. Ингэснээр вирусийн ачаалал өндөр дээжүүдийн хувьд мутацийг илрүүлэх үед хуурамч эерэг хариу гарахаас зайлсхийх юм" хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр шинэ тест эмнэлзүйн туршилтыг амжилттай давж, Орост ашиглагдахаар бүртгэгдсэн бөгөөд өндөр нарийвчлалтай гэдэг нь эмнэлзүйн дээжүүд дээр хийсэн судалгаагаар батлагдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |