Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүллээ
2021-02-11

 

XVII жарны “ЦӨӨВӨР" хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

Хангай дэлхийг уярааж, хөдөлмөр бүтээлийг ундраах хаврын сар айлчлан ирлээ. Эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр- Цагаан сартайгаа та бид учран золгож байна.

 

Харьж буй “Хотол төгс” хэмээх хулгана жил Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар ковид-19 хэмээх цар тахалтай нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа. Гэсэн хэдий ч Барилга, хот байгуулалтын яамны зүгээс шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж биологи цэвэрлэгээний байгууламжийн хөрсний суурин ажлыг хийж дуусгасан, барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг магадлалын нэгтгэсэн дүнгээр баталгаажуулсан, шинээр цэвэр, бохир усны шугам татах ажлыг хийж дуусгасан, Мэргэжилтнийг мэргэшүүлэх цахим сургалтад хамруулсан, Шинэ-Зуунмод болон Майдар хотуудыг шинээр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулж, Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан, Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгон бууруулсан, орон нутгийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлэн ажиллалаа.

 

Мөн Засгийн газраас иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөр, Залуус 1,2,3 орон сууцны цогцолбор хорооллуудыг барьж байгуулахаар ажиллаж байна.

 

Цаашид Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, олон төвт хот болгон задлах, сумдын төвийг шинэчлэх, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна.

 

Ирж буй “Цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР

Shuud.mn
Сонин хачин