"Британийн штамм"-ын халдварын анхны тохиолдол Из Британиас буцаж ирсэн Оросын иргэнээс илэрсэн тухай Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа.
Хувьссан штаммын халдвар илэрсэн хүний бие сайн байгаа гэнэ. Хэрэглэгчийн хяналтын газрын даргын өгүүлснээр, британи штаммын халдварын тохиолдол Орост 12 дугаар сарын сүүлээр бүртггэдсэн, одоо өвчтөн халдваргүй болсон аж.
"Ихээхэн түгшүүр төрүүлж буй, Их Британид бүртгэгдсэн хувьссан штаммын халдвар манайд илрэхийг бид өнгөрсөн оны сүүлээр харсан. Гэхдээ ганцхан хүнд. Тухайн хүний биеийн байдал сайн, ямар ч шинж тэмдэггүй байсан. Одоо тэр вирус ялгаруулахгүй болсон" хэмээн Попова мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Орост ашиглаж буй коронавирусийг илрүүлэх PCR тест нь Британи штаммыг ч илрүүлэх чадвартай дээр Орост бүртгэгдсэн вакцинууд хувьссан штаммаас сэргийлэх чадвартай гэнэ.
Мөн вирус улам аюултай болоогүй харин илүү халдвартай болсон гэж Анна Попова өгүүлсэн байна. "Өөрөөр хэлбэл өмнөх вирустэй харьцуулахад нэг хүн илүү их хүнд халдвар тархаах боломжтой" хэмээн тэрбээр тайлбарлажээ.
Коронавирусийн шинэ штамм: Түүний тухай бид юу мэдэх вэ?
Г.Бямбасүрэн
Уншиж байна |