П.Дуламрагчаа: Фитнессийн нэмэлт тэжээл харвалтын шалтгаан болж байна
2020-11-03

 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор профессор П.Дуламрагчаатай харвалт залуужсан шалтгаан, түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

 

 -Манай улсад харвалт нь нийт өвчлөл дунд нэлээдгүй хувийг эзэлдэг. Өвчлөлийн хэдэн хувийг харвалт эзэлж байна вэ?

 

-Монголын хүн амд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд харвалт орчихсон. Энэ эмгэг нь нас баралт өндөртэй, судалгаагаар харахад нас баралтын хоёр, гурав дахь шалтгаан нь харвалт болдог юм. Харвалт нь манай улсын хүн амд жилийн хугацаанд 6000 хүн нэрвэгдэж байна. Түүнээс 1000 гаруй нь нас бардаг бол үлдсэн хүмүүс нь хөдөлмөрийн чадвараа ямар нэг байдлаар алддаг.

 

Дэлхийн эрүүл мэндийн судалгаа бий. жилд 15 сая хүн харвадаг. Түүний 5 сая нь нас бардаг бол 10 сая нь аливаа хэлбэрээр хөдөлмөрийн чадвараа алдалттай байдаг.

 

-Харвах үндсэн шалтгаан нь юу вэ?

 

-Зүрх судасны эмгэгийн маш хүнд хүндрэл байдаг. Янз бүрийн стрессийн хүчин зүйлүүд байна. Чихрийн шижин өвчин залуужиж байгаа. Дээрээс нь хөдөлгөөний онцлог буюу жингийн илүүдэл зэрэг эрсдэлт үндэслэлүүд нь харвах үндэс болсоор байгаа юм.

 

-Сүүлийн үед харвалт залуужих болсон гэж эрүүл мэндийн байгууллагаас анхааруулах болсон. Үүний шалтгаан нөхцөл юу вэ?

 

-Дээрх шалтгаанаас гадна залуучууд өөрсдийн эрүүл мэндэд анхаарч фитнесст явдаг. Хөдөлгөөний дутагдлаас гарах гэж, гоё биетэй, том булчинтай болохын тулд спорт тэжээл буюу нэмэлт уураг уух болсон. Уураг нь өөрөө өтгөн бэлдмэл шүү дээ. Аль болох сахар, нүүрс усыг хэрэглэхгүй байдлаар уураг авах хэрэгтэй. Ийм өтгөн бэлдмэлийг бөөн авах нь цусанд бөөгнөрч бүлэгнүүлсээр цус харвалтад хүргэж байна. Үүнийг гаднын том судлаачид маш их хэлдэг. Гэвч залуучууд тоодоггүй. Хайхрамжгүй загнаж уургийн сөрөг хүчинг ч судалдаггүй. Тиймээс залуус хөдөлгөөнтэй байх нь зөв ч нэмэлт тэжээлийг хэрэглэхгүй байх чухал. Энэ жилийн уриа бол хөдөлгөөн хийвэл та харвалтаас сэргийлж чадна. Тиймээс хөдөлгөөнийг өөрсдийн боломжийн хэмжээгээр тогтмол хийх хэрэгтэй. Мөн хөдөлгөөн хийхдээ нэг удаа хийгээд орхихгүй. Нэг удаагийн хөдөлгөөн бол идэвхтэй хөдөлгөөн биш. Тууштай байдал чухал. Эрүүл аж төрөх, эрүүлээр амьдрах хэрэгтэй. Хоол ундаа зохицуулж, стерээсээ зөв тайлах чухал.

 

-Өөр өөр шинж тэмдэг илэрдэг ч харвасан онош авдаг юм билээ. Харвалт хэдэн төрөл байдаг юм бэ?

 

-Харвалт нь дөрвөн янз байдаг. Нэгдүгээрт судас нь бөглөрөөд харвадаг.  Хоёрдугаарт судас нь хагараад харвадаг. Гуравт хальс руу, дөрөвт, судас нь бөглөрч нээгдэх, бөглөрч нээгдэх  гэсэн дөрвөн хэлбэрээр харвалт үүсдэг.

 

Энэ дөрвөн хэлбэрийн аль нь байна вэ гэдгээс хамаарч өөр өөр шинж тэмдэг илэрнэ. Жишээлбэл, судас нь хагараад харвах юм бол хамгийн түрүүнд ухаан алдах, толгой нь маш хүчтэй өвдөх, татах гэсэн шинж тэмдгээр харвалт эхэлдэг бол цус хомсорч байгаа харвалтууд ихэвчлэн гар хөлийн саа, нүүр мурийх, нүдэнд нь давхар юм харагдах өөр өөр онцлог шинжүүдтэй. Торлог руу цус харвах юм бол маш хүчтэй толгой өвдөлт өгч толгойн өвчин нь амар намддаггүй. Энэ бүх зүйл гэнэт болдог учраас өнөөдрийг хүртэл бас цаашид ч иргэдэд гэртээ харвалтыг яаж эрт оношлох, эрт оношлоод тусламжийг хэр хурдан авах зэргийг мэдээлж байгаа.

 

-Танай эмнэлэг харвасан хүнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

 

-Харвалтаас урьдчилан сэргийлэх, ямар шинэ технологи нэвтрүүлэх вэ зэрэгт манай эмнэлэг онцгой анхаарч ирсэн. Энэ жилээс лавлагаа тусламж үзүүлж байгаа нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг болон гуравдугаар эмнэлэг нь яг ижил түвшний харвалтын тусламжийг үзүүлэх том зорилт тавин ажиллаж байна. Эдгээр эмнэлгүүд нь Монгол улсаа гурван бүсэд хуваан харвалтын тусламжийг жигд хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж байна.

 

-Орон нутгаа хуваан авч харвалттай тэмцэж байгаа гэлээ. Танай эмнэлэг аль аймгуудыг хариуцаж байна вэ?

 

-2013 оноос хошхи долоон жилийн тоог харвал дунджаар 5000-6000 хүн Монголд харваж байна. Түүнээс 1000 гаруй нь нас баралттай. Манай лавлагаа тусламж хамгийн түрүүнд 2013 оноос мэргэшсэн тусламжийг улсын гуравдугаар төв эмнэлэг өгч эхэлсэн. Тэр том тасагт нас баралтын тоо жилд дунджаар 140 бүртгэгддэг. Бид ганцхан газар төвлөрсөн тусламж үзүүлэхээр холын хүмүүст хүрдэггүй. Цаг гэх зүйлтэй тэр бүр уралдан ажиллаж чаддаггүй харамсалтай тохиолдлууд байгаа. Тиймээс хүн ам руугаа тусламжаа ойртуулахаар дээрх гурван эмнэлэг хуваан авч байгаа юм.

 

Хоёрдугаар эмнэлэг есдүгээр сарын сүүлээс эхлэн эрүүл мэндийн сайдын тушаал гарч хүн ам яаж нэмэгдсэн бэ гэхээр Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, алслагдсан гурван дүүрэг болох Налайх,  Багахангай, Багануур юм. Энэ газруудад харвалтын лавлагаа тусламжийг хоёрдугаар эмнэлгийнхэн үзүүлнэ.

 

-Танай эмнэлэгт цайны цагаар хөгжим эгшиглэж байгаа сонсогдсон. Ямар учраас энэ вэ?

 

-Энэ жил манай эмнэлэг өдөр бүр өвчтөнүүддээ цайны цагаар эмчээ хүлээж хөгжим сонсгож байгаа. Амьд хөгжмийн хамтлагууд ирж 30 минутын турш  аялгуулаг аязаар бидний сонсголыг чимдэг. Үүнд үндэсний болон сонгодог аязыг илүү тоглодог юм. Бид хөгжимчидтэй хамтарч ажиллах болсон.

 

Хэдий чинээ ар гэрийнхэн нь харвалтыг эрт сэжиглэж чадна, хэр хурдан эмнэлэгт хандаж чадна. Төдий чинээ эдгэрэлт өндөр байдаг. Тиймээс харвалтын тухайд бид түүнтэй уралдаж ажиллах шаардлагатай байдаг.

 

-Давтан харвалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Нэг харвасан хүн дахин харвах эрсдэл маш өндөр. Энэ нь харвасан хүн эхний нэг сард илүү магадлал өндөртэй. Тиймд эмчийн хяналтад байх, тусламж үйлчилгээг авах нь хамгийн чухал. Мэдээж, харвалт эхлээд нэг, хоёр дахь хоногоос сэргээн засар тусламжийг зайлшгүй оруулж байгаа. Энэ бол манай үндэсний удирдамжид зайлшгүй байдаг. Энэ удирдамжид харваад нэг, хоёр дахь хоногоос гар, хөл, хэл яриаг сэргээн засах зэргийн тусламжийг заавал үзүүлэх ёстой байдаг. Түүний хээ хэмжээгээр хүн хөдөлмөрийн чадвараа алдалт нь багасна.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
2021-07-01
zuv bich:
uuruu zuv bich l dee
2021-06-07
Unshigch:
Ene yamar erguu setguulch ve Uuriintsolmon gene u. 2 harvaltiin talaarh niigleldee alinaas ni ch zaluuchuud herhen harvaltaas iridchilan sergiileh ve gesen asuult asuuhgui bainada
2021-05-25
zurkh sudasnii emch nar nemelt buteegdehuun medehgui shd. medehgui ymaa meddeg bolj yrih muuhai medlegguigee l gaihuulj bn. steroid heregledeg tamirchid tedend tolgoigoo meduulsen teneguud l urtuud baigaa daa. steroidiig mash ih hemjeegeer nuutsaar oruulj irj bnaa dandaa muug n. gaaliinhan gej buun avligachid
2020-12-22
Body gar:
Za bolio hugshuun zov shataaj togtmol beltgel hiihgui bol chi huseed ch mongoor uurag avaad ch goy blkuee suga min sugarch beltglee tasalj baigaad l beltgelgui buteegdhuun hereglej baigaad l ovdson biz !!! tom sport tom shinjleh uhaanii yumiig neg muu zalhuu gar heregleed goy biytei bolchdguin hohino l gej heliidaa
2020-12-21
ERGUU EMCH:
JOOHON BOLOWSROLTOI BOLOO YM UNSHIJ MED UHAANAA TEL.AMNIIGAA ZORGOOR IIM ERGUU YM HELEH GEJ ZVGEER ARHIAA TAMHIAA BOLI TOS OOH IHTEI HOOL HVNSEE BOLI NIMGEN NOITON YWHAA BOLI NEMELT TEJEEL HEREGLEED HORDOH YMARCH VNDESLEL BAIHGVI ‼️‼️ DASGAL HIIJ BGAA ZALUUCHUUD AMISGAA ZOW AWJ GARGAJ SUR NEEH CHADDAG YM SHIG HVND YM ORGOOD AMISGALAACH ZOW AWJ GARGAJ CHADAHGV HARWALT VVSCH BHKV YU ZVRHEE ZOW ACHAALUUL BITGII OORSDIIHOO BURUU BVTEEGDEHVVND NYLZAAA HEREGLEEG ZOW HEREGLE MEDREL PIZDA EMCH NAR HAA SAIGVI SHVVV NOM YNSH GADAAD MEDEE MEDEELEL UNSH
2020-12-21
Ushio:
Шаажын
2020-12-20
Гарчига Цус харвалт гээд бүтэн бичээч дээ.
2020-12-20
zuv bich:
uuruu zuv bich l dee
Иргэн:
Гурил, төмс, будаа, пүнтүүз идэхээ больцгоё! Эдгээр зүйлс энерги болохгүй, өөх болдог.
2020-11-29
Zochin:
Bitgiii hamaagui uuurag, keratin hereglej baigaarai!!!! Eleg, buuurund bol batalgaatai nuluuuldug yum bainaleee. Ter tusmaaa mongolchuuudad neg ih zohihgui. Yagaad gevel dandaa tos uuuh mah zereg hund hooool idej uudag, deereees ni nemeed uurag uuuhaaar ter eleg chini uuurgeee guitsetgeh gej uileeee uzdeg gesen. Deeer ni nemeeed mongolchuuudiiiiin genetik bolon bie fiziologiiiin ter tusmaaa hun buriiiin tus tusiiiin ontslog baina. Gadaaduudad zohidog zuil mongol hund taarna eshul chamd taaarch baigaaa zuil uuuur hund taaarna gesen yum baihgui. Buuuur uuuumaaar sanagdaaad baival ehleed TSUSNIII SHINJILGEEE ugiuud daraaa ni hariugaaa barij ochoood mergejliiiiin emchtei zuvluj vaij shiid! Tegehgui bol naaad heden dasgaljuulagch nertei nuhduuud, eshul uuurag zardag garuuuud bol ZUGEEREEE l gej helne shuu! Hamgiiiin ih gemtdeg ni ELEG, BUUR yumshuu!!!!!
2020-11-04
Body gar:
Za bolio hugshuun zov shataaj togtmol beltgel hiihgui bol chi huseed ch mongoor uurag avaad ch goy blkuee suga min sugarch beltglee tasalj baigaad l beltgelgui buteegdhuun hereglej baigaad l ovdson biz !!! tom sport tom shinjleh uhaanii yumiig neg muu zalhuu gar heregleed goy biytei bolchdguin hohino l gej heliidaa
Ushio:
Шаажын